МОНГОЛ БИЧИГ 1940 -Алдагдсан боломж

Twitter Print
2020 оны 09-р сар 03-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

1936 оноос эхэлсэн бичиг үсэгт суралцах (үндэсний монгол бичгээр) үндэстний аян харьцангуй амжилттай өрнөж, ард нийт ч үнэнхүү идэвхи зүтгэл гарган суралцаж байв. 1940 оны эцсийн дүнгээр Монгол Ард Улсын бүх хүн амын 20 хувь нь бичиг үсэгтэй болсоныг зарлан тунхаглажээ. Насанд хүрсэн хүмүүсээр тооцвол үүнээс илүү тоо яригдах нь дамжиггүй. Харамсалтай нь тийм баримт мөхөс би хараахан олоогүй байна.

Орос (сүүлд кирил гэх болсон) үсэгт шилжсэнээр чухамхүү монголын ард түмэн нүд нээж, нийтээр үсэг бичигт "түргэн, шуурхай" суралцан, бичиг үсэгтэй болсон хэмээн ойлгуулсаар ирсэн нь эргэлзээтэй юм.

1941 онд орос үсэгт шилжих шийдвэр гарсанаас хойш бичиг үсэгт суралцах явдал удааширч, зарим талаар зогсонги байдалд орсон нь түүхэн баримтаар нотлогдоно. Байгаа баримтаар 1946 оны эцсийн дүнгээр бүх хүн амын 20 гаруй хувь шинэ үсэгт тайлагдсан ажгуу. Нөгөө 1940 онд хүрсэн ололтыг 6 жилийн дараа давтан гүйцсэн нь энэ. Энэ хооронд монгол бичгээрээ явсан бол, молхи миний тооцоогоор, даруй 40 гаруй хувьд хүрэх боломжтой байжээ.

Бүр тооцоогоо цааш лавшруулбал, монгол бичгээ нүд үзүүрлээгүй бол, 1979 он гэхэд дор хаяж бүх хүн амын 93% монгол бичгээрээ бичиг үсэгт тайлагдсан үндэстэн болох бүрэн боломжтой байлаа. 1979 оны дүнгээр хүн амын мөн л 93% орос (кирил) үсгээр бичиг үсэгт тайлагдаад байв. Үр дүн адилхан.

Судалгаа үргэлжилж байна.

Б.Баясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.