“Боко Харам”-ын зэвсэгт халдлага зогсохгүй байна

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 08:24 цагт
Мэдээний зураг,

Нигерийн зэвсэгт бүлэглэл “Боко Харам” энэ оны дөрөвдүгээр сард дунд сургуулийн сурагч охидыг барьцаалан зугтсан. Мөн хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнө Нигерийн шигшээ Мексиктэй нөхөрсөг тоглолт хийх үеэр халдлага үйлдэж хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэлсэн. Үүний улмаас хүний амь нас хохироогүй ч тэмцээн үзэхээр ирсэн хэд хэдэн хүн бэртэл авсан билээ. Харин Чад улсын цэргүүд “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 85 энгийн иргэнийг сулласан байна. Дээрх иргэдийг Дорон Баг гэдэг жижиг тосгонд загасчилж байхад нь хулгайлсан аж. Зэвсэг бүлэглэлийн алан хядагчид 85 хүн барьцаалснаас гадна 26 хүнийг газар дээр нь буудаж алсан хэмээн гэрчүүд мэдэгдсэн юм.

Барьцааны хүмүүсийг “Боко Харам”-ын зургаан гишүүн голын эрэг дагуу авч явж байхад нь Чадын цэргүүд саатуулж, босогчдын барьцаанаас сулласан гэнэ. Зэвсэг бүлэглэлийн толгойлогчид шоронд байгаа өөрийн хүмүүсийг суллахаас нааш халдлага үйлдэхээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Олон улсын баг барьцаалагдсан 250 гаруй охидыг суллах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй байна. Мөн Нигерийн Засгийн газрын тэргүүн “Боко Харам”-ын шоронд хоригдож байгаа гишүүдийг барьцааны хүмүүсээр солихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.