“Хэрвээ ганц л удаа...” гэдэг үгийг март

Twitter Print
2016 оны 12-р сар 20-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

Бидний бүгдэд нь хардах сэтгэл их бага хэмжээгээр байдаг. Ялангуяа хайр сэтгэлийн харилцаатай болох үед энэ мэдрэмжийг илүү их амсдаг. Хардалтыг даван туулж, харилцаагаа илүү сайжруулахад тус болох 7 зөвлөгөөг хүргэж байна.

1. Талархлын жагсаалт гарга.

Чамд зориулан хийдэг бүх зүйлийнх нь төлөө талархлын жагсаалт гарга.

Хардалтыг даван туулах хамгийн зөв арга бол түүнийг хардахгүй байх явдал юм. Хардах шалтгаан байхгүй байхад чи өөрөө шалтаг гаргаж ирээд байдаг юм биш биз? Хайрт чинь чамд хангалттай мөнгө зарцуулахгүй байх, аль эсвэл найзуудтайгаа зугаацахаар явах...Энэ бүхэн хардалтын шалтгаан огтхон ч биш гэдгийг санаарай. Хардах сэтгэл төрөөд байвал хайрт минь миний төлөө юу хийсэн, юу хийдэг билээ? гээд бодоод үзээрэй. Тэгээд жагсаалтан дээрээ бич. Хуудас дүүрэн зүйл бичээд та өөрөө ч гайхаж магадгүй.

2. “Хэрвээ ганц л удаа...” гэдэг үгийг март

Бидний зарим нь энэ үгийг аль хэдийн толгойдоо “боловсруулчихсан” гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ ганц л удаа тэгэх юм бол..., хэрвээ ганц л удаа ингэх юм бол...Энэ тухай ор тас март. Учир нь хайртад чинь энэ бүхэн утгагүй санагдаж, бидний харилцаа байхгүй байсан ч болох юм байна гэсэн сэтгэгдэл төрөх болно.

3. Өөртөө “Рестарт” хий

Амьдралын сайхан бүхнийг мэдэр. Түүнийг хардахад хамаг цагаа зарцуулж, өөрийгөө гаргуунд нь орхиод байгаа юм биш биз? Яагаад бүтэн өдөржин СПА хийлгэж, стилээ өөрчилж, өөртөө зориулан сайхан гутал худалдан авч болохгүй гэж? Энэ бүхний эцэст хайрт чинь харин өөрийг чинь хардаж эхэлж магадгүй юм. Долоо хоног бүр ямар нэгэн шинэ содон зүйлсийг өөртөө “нээж” бай.

4. Түүнтэй ярилц

Юунаас болоод түүнийг хардаад байгаа тухайгаа хэл. Ярилцахаас илүү үр дүнтэйгээр асуудлыг шийдвэрлэх арга гэж байхгүй. Тиймээс хайртад чинь ямар нэг “Но” байхгүй л бол чамтай ярилцаж, чамайг ойлгохыг хичээх болно.

5. Өөрийгөө сонс

Юунаас болоод түүнийг хардаад байгаа юм бэ? гэж өөрөөсөө асуу. Тэгээд хардах мэдрэмж төрөх үедээ өөрөөсөө ийн асууж бай. Хардах гэдэг нэг төрлийн эмгэг тул бидний санах ойд хадгалагдаж үе үе шалтгаангүйгээр идэвхжиж байдаг байна. Тиймээс өөрөөсөө асуух бүртээ шал дэмий зүйлд сэтгэлээ шаналгаж байгаагаа мэдрэх болно.

6. Өөрт байгаа зүйлээ ухамсарла

Хардалт чинь ихэвчлэн юун дээр төвлөрч байна вэ? Мэдээж бүсгүй минь, чиний хайрт чинь гайхалтай хүн гэдэгт эргэлзэх зүйл алга. Өөрт байгаа бүхнээ эргэцүүлэн бод. Гэхдээ чамд байгаа зүйл гэдэгт материаллаг эд юмс орохгүй гэдгийг санаарай. Чиний хайрт чинь чамд хангалттай хэмжээний хайр мэдрүүлж чадаж байна уу? гэдэг л асуудал юм. Тэрний дотор чи, чиний дотор тэр хэр зэрэг байр суурь эзэлж байгааг бодож үз. Хайрыг хангалттай ихээр мэдэрч байгаа бол хардахаа зогсоо. Ер нь бүсгүйчүүд бид их давруу улс шүү дээ. Түүнээс өөр юуг хүсэх гэсэн юм бэ?

7. Өөрийнхөө залууд итгэ

Хайр сэтгэлийн харилцааны хамгийн чухал зүйл бол итгэлцэл. Амьдрал ахуй, ажил төрөл нь амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг давуу тал нь хайртдаа хамгийн ихээр итгэдэг явдал юм. Тэд хардаж дэмий цагаа үрэхийн оронд өөрийнхөө асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг мэддэг улс. Магадгүй чиний залуу чамайг огт харддаггүй байж болох юм. Учир нь түүнд хардах зав алга байна шүү дээ. Ар гэрээ авч явах асар хүнд ачаа түүний нуруун дээр байна. Түүнийг хардаж зовоохын оронд тайван сайхан уур амьсгалыг гэртээ бүрдүүл. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.