Охидын дэлхийн аваргад Герман, Франц, Нигери, БНАСАУ хагас шигшээд үлдлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

Канад улсад 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Нийт 16 баг оролцож байгаагаас хагас шигшээд өрсөлдөх дөрвөн улсын нэр тодорчээ. Шөвгийн наймд Герман-Канад 2:0, Нигери-Шинэ Зеландыг 4:1-ээр хожсон бол БНАСАУ-АНУ-тай 1:1-ээр тэнцсэн. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Азийн баг 3:1-ээр хожсон аж. Мөн Франц-БНСУ-тай 0:0-ээр тэнцэж торгуулийн цохилтоор Европын баг 4-3-аар ялалт байгуулж шөвгийн дөрөвт шалгарсан юм. Хагас шигшээгийн тоглолтууд энэ сарын 20-нд болох бөгөөд Нигери-БНАСАУ, Герман-Франц оноолт таарчээ. Дашрамд дурдахад эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн ирэх онд мөн Канад улсад болох аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.