Дуучин Т.Ганбаатар, А.Хишигдалай нар "Зүрхээр наадагч" киноны дууг дууллаа

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

"Хувьсал" продакшны уран бүтээлчид дэлгэцийн анхны бүтээл болох "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киногоороо шуугиан тарьж залуучуудыг байлдан дагуулсан. Тэгвэл тэд дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох "Зүрхээр наадагч" киноныхоо зураг авалтыг дуусгаад удаагүй байгаа. Киноныхоо дууг МУГЖ У.Уранчимэг болон СТА А.Ганчимэг нар дуучин Цэцээтэй хамтран дуулснаар олны анхаарлыг ихэд татаж, үзэгчдэд хүлээлт үүсгээд буй. 

Саяхан тус киноны 2 дахь клип бэлэн болжээ. Энэхүү дууны үгийг МУСГЗ Л.Балхжав, аяыг СТА П,Одгэрэл бичиж, дуучин Т.Ганбаатар, А.Хишигдалай нар амилуулсан байна. Ингээд та бүхэндээ шинэхэн дууны клипийг хүргэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.