Хүүхдийн баярыг тэмдэглэдэг болсон тухай

Twitter Print
2020 оны 06-р сар 01-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

"Хүүхдийн баяр"-ын тухай товчхон мэдээлэл хуваалцъя.

Анх 1925 онд Женев хотноо "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга" уулзалт зохиогдож "Хүүхдийн эрхийн тухай" тунхаглал батлагдсанаар Ирланд, Португал, ОХУ, Армен тэргүүлж, дэлхийн 40 гаруй орон 6-р сарын 1- ний ѳдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах ѳдѳр" болгон тэмдэглэх болжээ.

1952 оноос Монголд анх удаа "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэх шийдвэр гарчээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, энэ тѳрлийн үйл хэрэгт дуу хоолойгоо нэгтгэх зорилготой энэхүү ѳдѳр маань ѳнѳѳдѳр зѳвхѳн баяр тѳдийхнѳѳр хязгаарлагдах болсныг та бид мэдэх тул хойшдоо үндсэн агуулга руу нь чиглүүлэхэд илүү анхаарууштай санагдана.

1995 онд Монгол улсын анхны ерѳнхийлѳгч П.Очирбат "Энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй бѳгѳѳд тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч баярлуулах хэрэгтэй" гэж үзэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх зарлиг гаргасан байна. Тухайн үед хүмүүс "Эмэгтэйчүүдэд өөрсдийн гэсэн баяр- Мартын-8 бий шүү дээ гэж байсан ч Март-8 бол бүх эмэгтэйчүүдийн баяр, харин 6-р сарын 1 бол хүүхэд төрүүлсэн ээжүүдийн баяр" гэсэн зөвтгөлөөр баярыг хамтатган тэмдэглэх болжээ.

Гэхдээ 2003 оны 5-р сарын 22-нд УИХ-аас 6-р сарын 1-ийг "Эх үрсийн баяр" болгох 1995 оны шийдвэрийг албан ёсоор цуцалж, буцаан "Хүүхдийн баяр" болгосон юм байна. Ингэснээр "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн "Бүх нийтээр амрах өдөр"-ийн жагсаалтад 6-р сарын 1-ийг "Хүүхдийн баяр" хэмээн заажээ. Хүүхдийн тѳлѳѳх сайн сайхан үйлсэд дуу хоолойгоо нэгтгэцгээе.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.