“Манчестер Юнайтед” энэ улиралд дахин азгүйтлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн шинэ улирал эхэллээ. Эхний тойрогт “Манчестер Сити”-“Ньюкасл Юнайте”д 2:0, “Ливерпуль”-“Соутхэмптон” 2:1, “Арсенал”-“Кристал Палас” 2:1, “Суонси Сити”-“Манчестер Юнайтед” 2:1, “Тоттенхэм”-“Вестхэм Юнайтед” 1:0, “Астон Вилла”-“Сток Сити” 1:0, “Халл Сити”-“КПР” 1:0-ээр тус тус хожсон бол “Вест Бромвия Альбион”-“Сандерлэнд” 2:2, “Лиестер Сити”-“Эвертон” 2:2-оор тэнцсэн байна. Нэгдүгээр тойрогт “Челси”-“Барнли” учраа таарсан бөгөөд энэ долоо хоногт тоглоно. Өнгөрсөн улиралд дөнгөж долоодугаар байр эзэлсэн “Ман.Ю” энэ зун багтаа шинэчлэл хийж Голланд дасгалжуулачгийг авч ирсэн.

Мөн бүрэлдэхүүнээ сайжруулж амралтын хугацаанд зургаан тоглолт хийхдээ нэг ч хожигдоогүй “Улаан чөтгөрүүд” премьер лигийн хатуу дэвжээнд дахин өвдөг шороодлоо. Нээлтийн тоглолтонд даруухан “Суонси Сити”-д 1:0-ээр ялагдал хүлээлээ. Лигийн хүснэгтийг “Ман.Сити”, “Арсенал”, “Ливерпуль” багууд гурван оноотой тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.