А.Конте Италийн шигшээ багийн дасгалжуулагч боллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн ертөнцөд П.Росси, С.Скилаччи, Р.Бажо, П.Мальдини, К.Вьери, Ф.Тотти, Ж.Буффон, А.Дель Пьеро зэрэг олон шилдэг тоглогчид Итали орноос төрөн гарсан. Мөн Скуадра Аззура 1934, 1938, 1982, 2006 онд дөрвөн удаа дэлхийн аваргад түрүүлсэн. Харин энэ агуу түүхтэй баг сүүлийн хоёр мунидалд хэсгээсээ гарч чадаагүй. 2010 онд даруухан Парагвай, Шинэ Зеланд, анх удаа тоосоо өргөж буй Словактай тоглосон ч нэг ч хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгасан. 2014 онд үхлийн хэсгийн сугалаа татсан тэднийг Уругвайтай хамт хэсгээсээ гарна гэж таамаглаж байсан ч Коста Рика хэсэг тэргүүлж Итали гэртээ буцсан.

Сар гаруйн өмнө хаалтаа хийсэн “Бразил 2014”-ын дараа дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ дасгалжуулагчөө өөрчилж “Ювентус”-ын А.Конте томилогдсон байна. Тэрээр ирэх дөрвөн жил Италийн шигшээ багийг удирдах гэрээ байгуулжээ. А.Конте өнгөрсөн улиралд “Хуучин ноёд”-ыг дасгалжуулж “Сери А”-д итгэл төгс ялалт байгуулж “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.