
СУДАС ЦЭВЭРЛЭХ ЭМЧИЛГЭЭ
Барууны хөгжингүй орнуудад судасны хатуурлаас шалтгаалсан өвчнөөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн 50% нь нас бардаг. Судасны хатуурлаас сэргийлэхийн тулд эхлээд үндсэн шалтгааныг нь мэдэх хэрэгтэй.
Судасны хана 3 давхар байдаг ба судасны ханын эсийн хооронд цавуулаг гел маягийн гликопротеин гэдэг бодис байдаг. Энэ бодис нь судасны ханыг зузаан болгон бэхжүүлж, бүрэн бүтэн байдлыг нь хангахад зайлшгүй чухал болохыг олон жилийн өмнөөс эрдэмтэд баталсан байдаг. (Clark 1918, 1933, Laguesse 1921,Bensley 1934, McMasters, Parsons 1939)
Судасны хананд С-вит дутагдахад энэ цавуулаг бодис шингэрч, шингэн хэсэг нь цус руу шимэгддэг ба энэ үед судасны хана нимгэрч хатуурал үүсэх анхны нөхцөл бүрэлддэг. Усан гахайд С-витамины дутагдал үүсгэхэд, цусанд нь гликопротеин ихсэж байсан ба С-вит уулгахад гликопротеин нормондоо орж байжээ.
Судасны хананд фибробласт гэдэг эс байдаг ба үүнээс холбогч эд колаген,эластин үүсэж судасны ханыг бат бөх болгож байдаг. Колаген нь организмын нийт уургийн 30% бурдуулж эд, эрхтэнийг цуурах, язрах, хэлбэрээ алдахаас хамгаалж байдаг. Колаген уусэхэд С-вит зайлшгүй хэрэгтай болохыг олон эрдэмтэд баталсан байдаг. (Gould 1958, Ohlwiler ба бусад 1960, Barnes 1969)
1991 онд Fisher хамтран зүтгэгчдийхээ хамт С-витамин нь гликопротеин болон колаген үүсэхэд зайлшгүй чухал шаардлагатай болохыг баталсан байдаг. С-вит дутагдахад колаген үүсэж чадахгүй болж гликопротеин цавуулаг чанараа алдан шингэрч судасны хана нимгэрч хаврэг болдог гэдгийг дахин баталсан байна.
Ийм шалтгаанаар судасны хана хэврэг болоход бичил биетүүд болон химийн хорт бодисууд судасны хананд үрэвсэл, шарх үүсгэдэг ба липопротеин (а) гэдэг бодис элэгнээс холестериний (LDL) зөөж энэ шарханд нааж томорч, цус алдахаас нь хамгаалдаг. Үүн дээр нь С-реактив уураг, фибрин, омега-6, кальци зэрэг 10-д бодис нэмэгдэж "тав" үүсгэдэг ба үүнийг судасны хатуурал гэдэг.
Тиймээс судасны хатуурал гэдэг нь судасны хананд үүссэн тав, сорвижилт юм.
Судасны хатуурлын 80% нь кальци байдаг тул ясны бутэцтэй ойролцоо хатуу болдог. Харин амьтны гаралтай өөх тос байдаггүй. Тиймээс судасны хананд өөх хуримтлагдана, өөхөн товруу үүснэ гэж байхгүй.
С-витамины дутагдлын эцсийн шат буюу цинга өвчний үед судасны хананд байдаг колагенууд нь тасарч судсанд олон жижиг цооролт үүсэж, дотуур цус алдаж нас бардаг. Судасны хатуурлыг судалсан эрдэмтэд С-витамины архаг дутагдлаас болж судасны хананы колагенууд нь хэврэг болон тасарч жижиг шархнууд үүсэхэд үүн дээр холестерин болон бусад бодисууд наалдаж судасны хатуурал үүсдэг гэж баталсан. Тиймээс С-витамины дутагдал судасны хана хаврэгших үндсэн шалтгааны нэг болдог байна. Харин холестерин ихсэх нь үүний үр дүн болохоос үндсэн шалтгаан нь биш юм. Гэтэл зүрхний цусан хангамжийн дутагдал өвчний шалтгааныг нь биш үр дүнг нь эмчлээд олон хүнийг үхүүлж байгааг ерөөсөө ярьдаггүй.
Статин уувал холестеринийг судас руу явуулахгүй болгож оронд нь кальцийн ион судасны хананд ихээр хуримтлагдаж, судасны хатуурлыг улам ихэсгэдэг.
Шигдээс болоод эмнэлэгт очиход зүрхний булчингийн үхэжсэн хэсгийг амилуулах, цусны эргэлтийг сайжруулах, өтгөрсөн цусыг шингэлэх, үүссэн бүлэнг задлах, зүрхний ажиллагааны доголдлыг арилгах зэрэг эмчилгээ хийдэг.
Энэ эмчилгээг зүрхний эмч нар маш сайн хийж олон хүний амийг авардаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин эмнэлгээс гарахад нь энэ эмнүүдийг насан туршдаа ууна гээд эмчилгээ бичиж өгдег.
Яг эндээс эхлэн зүрхний цусан хангамжийн дутагдал өвчнийг (ХИБС) эмчилдэггүй эмчилгээ эхэлдэг. Зурхний өвчнөөр олон хүн бурхан болдгийн шалтгаан үүнд байдаг. Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан нь судасны хатуурал юм бол үндсэн эмчилгээ нь судасны хатуурлыг арилгах эмчилгээ байх ёстой. Гэтэл эна эмчилгээг хийдэггүй, түүгээр ч тогтохгүй судасны хатуурал нэг л үүссэн бол хэзээ ч арилдаггүй гэж сурталчилдаг. Холестерин, 3-глицерид ихсэх нь өөх тосыг багасга гэсэн дохио биш харин судасны хананд гэмтэл үүсэж тэнд тусламж хэрэгтэй болж байгааг хэлдэг үзүүлэлт.
Судасны хатууралтыг арилгана гэдэг нь судасны хананд үүссэн үрэвсэл, шархыг эдгэрүүлэхэд дээр нь үүссэн "тав" нь арилж судасны хана эрүүл болохыг хэлнэ.
Үүссэн "тав" нь молекул молекулаар зугуухан арилдаг тул дунджаар 12-24 сарын дараа судасны хатуурал арилдаг. Судасны ханыг эмчлэхэд витамин, аминхучил, минералууд болон ургамалд байдаг антиоксидант бодисууд хэрэг болдог.
University of Tennesee-н алдарт профессор Mann зүрхний өвчтэй хүмүүсийн хоолны дэглэм буюу өөх тос багатай хоол гэдэг нь өнөө үеийн анагаах ухааны хамгийн том хууран мэхлэлтийн нэг гэж хэлдэг байжаэ. Тиймээс хоолны дэглэмээр судасны хатуурлаас сэргийлэх юмуу судасны хатуурлыг арилгана гэж байхгүй. Тэр ч байтугай өөх тосгүй хоол нь тестостероныг багасгадаг ба энэ нь зүрхний өвчин үүсэх бас нэгэн шалтгаан болдог байна.
Ямарч сайн хоол идээд С-вит дутагдлаас сэргийлж чаддаггүй болохыг 1955 онд Willis, Fishman гэдэг 2 эрдэмтэд баталсан байдаг. Ургамал, жимснээс хоногийн хэрэгцээг хангах С-витаминыг авч чадахгүй гэсэн үг. Амьтад хүртэл С-витаминыг хангалттай авч чаддаггүй ба тэдний биед GLO (gulono-lactone-oxidase) ферментийн тусламжтайгаар глюкозоос С-витамин үүсдэг Хүнд энэ фермент байдаггүй тул С-витамины архаг дутагдалтай байдаг ба тамхи татах, агаарын бохирдол, хүнд метал, өвлийн ханиад, стресс гэх мэт олон шалтгаанаар организмд байгаа С-витамины нөөц түргэн шавхагддаг байна.
Холестерины онолын анхдагчдын нэг Николай Аничков туулайнд судасны хатуурал үүсгээд өөхтэй махаар хооллохоо зогсоосноос хойш нилээн хэдэн сарын дараа судсыг нь шалгахад судасны хатуурал нь арилсан байсныг мэдсэн боловч үүнийг тайлбарлаж чадаагүй тул орхисон байдаг. (1928, 1931) Энэ эрдэмтэн судасны хатуурал арилсан байхыг харсан анхны эрдэмтдийн нэг байж магадгүй.
Эрдэмтэд амьтанд зориуд үүсгэсэн судасны хатуурал нь зугуухан арилдаг ба энэ нь тухайн амьтны биед С-вит аль зэрэг хурдан үүсэж байгаагаас шалтгаалж өөр өөр хугацаанд арилдаг болохыг баталсан байдаг. Амьтны биед С-витамин байнга үүсэж байдаг тул судасны хатуурал үүсдэггүй болохыг одоо эрдэмтэд мэддэг болсон.
Германы эрдэмтэн dr.Matthias Rath тэргүүтэй эрдэмтэд туршилтын хулганд судасны хатуурал үүсгээд В3-вит, С-вит, лизин (аминхүчил) уулгахад 2 сарын дараа судасны хатуурлын 80% нь арилсан байжээ.
Лизин, пролин гэдэг 2 аминхүчил липопротеиныг судасны хананд наалдахыг багасгаж судасны ханыг бэхжүүлдэг болохыг эрдэмтэд баталсан байдаг.
Лизинийг, С-витаминтай хамт уулгахад цээж давчдах, зүрхээр өвдөхийг багасгаж байжээ. ( Pauling 1991, 1993, McBeath, Pauling1993)
Dr. Matthias Rath тэргүүтэй эрдэмтэд 55 өвчтөнд 2 жил хийсэн судалгаагаар, 1 жилд судасны хатуурал өмнөхөөсөө 44% нэмэгддэг ба судасны хатуурлыг арилгах эмчилгээ хийхэд эхний 6 сард нь судасны хатуурлын өсөлтийг зогсоож түүнээс хойш судасны хатуурлыг багасгадаг болохыг баталсан байна. Судасны хатуурлыг арилгаж болно гэдгийг баталсан ба үүний тулд С-вит, Д3-вит, Е-вит, А-вит, В-н төрлийн витаминууд, кальци, магни, кали, фосфор, цинк, манган, зэс, селен, хром, молибден болон, L-prolina, L-lizyna, L-karnityna, L-arginina, L-cysteina, inozytol, KoQ10, pyknogenol, bioflawonoidy зэргийг хэрэглэсэн байна.
1996 онд dr. Katz 62 настай евчтенд С-вит, лизин, пролин, В3-вит, Guma guar, Guggul (сүүлийн 2 нь аюурведийн эмнүүд бөгөөд европ, америкт байдаг) зэргийг уулгаж 19 сарын дараа ангиограф хийхэд 75% бөглөрсөн байсан судас нь 40% болтлоо багасаж, 50% бөглөрсөн судас нь бурэн цэвэрлэгдсэн байжаэ.
Судасны хатуурлын үед витамин эмчилгээ хийхэд хэсэг хугацаанд холестерин цусанд ихэсдэг ба энэ нь судасны хананд наалдсан холестерин ховхорч, судас цэвэрлэгдэж байгаагийн баталгаа болдог. Үүнийг 1972 онд dr. Counstance Spittle гэдэг эмэгтэй эрдэмтэн анх баталж "The LANCET" сэтгүүлд хэвлүүлж байжээ.
Ходоодны хүчил бага болоход В6, В9, В12 витаминыг махнаас авч чадахгүй болоход цусанд гомоцистеин ихсэж судасны хатуурал үүсгэж шигдээс болон цус харвах нэг шалтгаан болдог тул ходоодны хүчлийг хүчиллэг байлгах ёстой.
Шигдээсийн 20 гаруй хувь нь гомоцистеинаас болдог. Энэ 3 витамин зөвхөн маханд байдаг ба ходоодны хүчил бага үед махнаас авч чадахгүй.
Ходоодны хүчил бага болоход элгэн доторхи цөсний сувгууд бөглөрч элэгний ажиллагаа суларч гемоглобинийг задалж чадахгүй болдог. Элгэнд байдаг купфферийн эсэд гемийн оксигеназа гэдэг ферментийн нөлөөгөөр хөгширсөн гемоглобинийг задалж билирубин (эсвэл биливердин), чөлөөт төмөр, СО буюу угаарын хий үүсдаг ба энэ 3 бодис нь судасны хананд сайнаар нөлөөлж судасны ханыг гэмтэхээс хамгаалдаг. Гемийн оксигеназа фермент цусаар явж зүрхэнд очиж цусны даралтаас болж ангиотензин-2-н нөлөөгөөр зүрхний зүүн ховдол зузаарч, томрохоос хамгаалдаг байна.
Элэг бохирдож ажиллагаа нь муудсан үед гемоглобин задрахгүй болж цусанд ихээр хуримтлаглаж цусыг өтгөрүүлэх нэг шалтгаан болдог. Элэгний ажиллагааг хэвийн байлгахын тулд ходоодыг хүчиллэг болгож элгээ цэвэрлэх шаардлагатай Мукополисахаридын төрлийн бодисууд болох хүхэрт хондройтин, гепарин, гиалурины хучил зэрэг нь цусыг шингэлж судасны ханыг хамгаалдаг байна.
Nakazawa, Murata нар 1970-д онд зүрхний цусан хангамжийн дутагдал өвчтэй хүмүүст хүхэрт хондройтиныг 4 жил уулгаж туршсан ба хухэрт хондройтин уусан өвчтөнүүдийн дунд үхэл уугаагүй өвчтөнүүдтэй харьцуулахад 2 дахин бага байжээ.
Dr. Morrison (1971) хүхэрт хондройтин нь шигдээсийн дараагийн хүндрэлийг багасгадаг болохыг баталсан байна. Судалгаа бас 4 жил үргэлжилсэн ба хүхэрт хондройтин уугаагүй өвчтөнууд нь энэ хугацаанд уусан өвчтөнүүдээс 6 дахин олон эмнэлэгт хүргэгдэн очсон байв. Эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь титэм судсанд нь нарийсал болон бөглөрөл үүссэнтэй холбоотой хүндрэл байжээ.
Dr. Morrison 1968 онд хухэрт хондройтин нь зүрхэнд сайн гэдгийг батлахаас гадна 1,5гр-10гр хоногт уухад ( 1-2 жил) ямарч гаж нөлөө үзүүлдэггүй болохыг баталжээ.
Вашингтонд байдаг Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэмтэн E.Boyle 160 өвчтөнд 10 жилийн турш өдер бур 3 гр В3-вит (ниацинамид) уулгасан ба судалгаа дуусахад эдгээр өвчтөнүүдээс 6 хүн нас барсан байв. Харин тухайн үеийн статистикаар 160 өвчтөнөөс 10 жилд 62 өвчтөн нас бардаг байжаэ.
Тиймээс В3-витаминыг зүрхний шигдээсээр өвдсөн хүн болгон заавал уух ёстой.
Vaso-vasorum (судасны судас) гэдэг судасны ханыг цусан хангамжаар хангадаг маш нарыхан судас судасны хананд байдаг ба тайван үед зүрх өвдөхийг энэ судас бөглөрснөөс болдог гэж үзэж А. Залманов эмч 38-40*С халуун усанд 30-40 минут сууж энэ судасны бөглөөсийг арилгахыг зөвлөдөг байжээ. Зарим азгүй тохиолдолд судасны хатууралтай хэсэгт байгаа энэ судас хагарч хатуурлыг огцом томруулж судсыг бөглөдөг байна.
С-вит нь организмд байгаа вирус, бактерийг устгаж химийн бодис болон бодисын солилцооны явцад үүссэн хорт бодисуудыг саармагжуулж судасны ханыг хамгаалдаг ба коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж судасны ханандүүссэн үрэвсэл, шархны эдгэрэлтийг тургэсгэдэг тул зайлшгүй хэрэгтэй.
Цусны даралт ихэсдэг хүмүүс мөн адил судас цэвэрлах эмчилгээ хийх ёстой.
Судасны ханыг цэвэрлэхийн тулд
С-вит. 1гр 5-10 удаа
E-вит( токоферолын холимог) 400-1600оун -1 удаа (даралт ихэсдэг хүмүүс 200-аас эхлэн 7-10 хоног тутамд 200-р нэмж эмчилгээний тун болох 1200-1600 болгоно)
K2MK7-вит 200-400 мкг-1 удаа
Д3-вит 10000 оун - 1 удаа
А-вит 25000 оун-1 удаа
В3-вит 1000мг-3 удаа (ниацинамид)
Хүхэрт хондроитин 1000мг 2-3 удаа
В-вит комп"100" 1ш -2 удаа
KoQ10 (Ubichinol) 50мг-3 удаа
Л-лизин 500 мг-3 удаа
Л-пролин 500мг-3 удаа
Л-карнитин 500мг-2 удаа
Мультивитамин (дээрхи биофловинойдууд, минералуудыг агуулсан) 1-2 удаа
Магни 200мг-3 удаа
Эдгээрээс гадна цусыг шингэлэхийн тулд Наттокиназа болон бусад аргуудыг хэрэглэх ёстой.
Энэ эмчилгээг зүрхний эмчилгээтэйгээ хавсруулан хийнэ. Хоолны тухайд гэвэл аль болох нүүрс ус багатай хоол хэрэглэх шаардлагатай.
Судас цэвэрлэх эмчилгээг хийхийн тулд өмнө бичсэн холестерин, статин, гомоцистеин, судасны хатуурлын шалтгаан, шигдээс, цус харвалт, наттокиназа, цус шингэлэх тухай болон Е, С, Д, К2МК7, А, В3-витаминуудын тухай бичсэн сэдвүүдийг заавал мэдэх ёстой. Эдгээрийг мэдэхгүйгээр судас цэвэрлах тухай ярих ямарч боломжгүй. Энэ эмчилгээг хийвэл зүрхний шигдээс болон цус харвалтаар нас барахыг эрс багасгаж чадна.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ хот 10-02-2023
Зочин
(202.179.31.106) 2020-02-07 15:17Манай монголчууд нээрээ онигоо юмаа. Эрдэнэт хотод Уханьд тээвэр хийж байсан хүнийг тусгаарлалаа нөгөөх нь согтуу байж гээд л төрийн байгууллага яриад байсан. тэгсэн нөгөөх нь уханьд биш Ухаа худагт тээвэр хийж байсан согтуу гар болж таарч байх жишээний
Хариулах
Хөгжилтэй юм болж ээ хэхэ
(182.221.197.209) 2020-02-07 12:19Хариулах
Зочин
(202.9.46.5) 2020-02-07 12:16ха ха ха
Хариулах