Одоо Х.Тэмүүжин ажил хийлгэхгүй байна гэж гонгинох эрхгүй

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн албыг шинэчлэхэд хамгийн том саад тээг болж байсан Б.Билэгтийг Засгийн газар чөлөөлчихлөө. Салбарынхаа сайдын эсрэг баримт цуглуулж, атгандаа хийхийг оролдсоны цаана гэмт хэрэг илрүүлэх гэсэн биш, харин ч сайдыгаа унагаж, шинэчлэлийг нь зогсоох, улмаар албан тушаал эрх, мэдлээ авч үлдэх гэсэн санаа давамгайлсан байх магадлал өндөр байгаа учраас түүнийг зүгээр албан тушаалаас нь халаад өнгөрвөл хайран л байна. Нөгөө талаар Х.Тэмүүжингийн хувьд энэ бол ялалт. Бас сургамж.

Б.Билэгтийн томилгоог тэр өөрөө хийсэн, гэвч итгэсэн хүн нь эргэж ноцсон. Энэ бол түүнийг хат суусан улстөрч болох, алхам бүрээ хянах ёстой гэдгийг ямар ч лекцэнд сууснаас илүү ойлгуулж өгсөн болов уу. Х.Тэмүүжин бол Засгийн газрын чухал фигур. Тийм ч учраас Засгийн газар нь эцсийн эцэст түүнийг дэмжиж, Б.Билэгтийг замаас нь зайлуулж өглөө. Ингэснээр тэрбээр “Х.Тэмүүжин шинэчлэлээ хийж чадахгүй нь бололтой” хэмээн эргэлзэж байсан хүмүүсийн эргэлзээг тайлж, эхэлсэн ажлаа дуусгах итгэл дүүрэн байгаагаа харууллаа. Мөн түүнчлэн байр суурь нь ямар бат бөх байгаа вэ гэдгийг өөрийнх нь эсрэг зогсч буй цагдаагийн бусад дарга нарт мэдрүүлсэн хэрэг боллоо.

Түүнийг ийм шийдвэр гаргасны дараа “Б.Билэгтийн оронд С.Баатаржавыг дэвшүүлж жинхэлнэ”, “Шанага” хэмээх М.Ганболдыг БНАСАУ-аас авчирч томилно” гэсэн яриа гарсан. Гэвч үнэндээ цагдаагийн даргаар хэн очих нь биш, очсон хүн нь сайддаа хамжаа болж, шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах уу гэдэг нь ард түмэнд илүү сонин байна. Цагдаагийн байгууллага сайдыгаа мөрдөж, мөшгисөн гэдэг яриа гарахаас өмнө, өнгөрсөн жилийн өдийд сайд твиттертээ “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга.

Х.Тэмүүжин сайд ажлаа авснаасаа хойш Цагдаагийн албаны хууль, Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлуулсан. Дотроосоо эсэргүүцэлтэй тулсан учраас хэрэгжилт, бодит амьдрал дээр буух үйл явц нь удаан үргэлжилж байгаа нь нууц биш.

Новш...” хэмээн жиргэсэн байсан бөгөөд хэн хүнгүй л “Б.Билэгтийг хэлж байна” хэмээн таамаглаж байсан билээ. Гэвч өдийг хүртэл байлгаад байсан нь Х.Тэмүүжин сайд хуулийнхаа төслүүдийг боловсруулж дуусаагүй байсан гэхээс илүү Б.Билэгтийн нөлөө их, тохироо бүрдэж өгөхгүй байсантай холбоотой болов уу. Нөгөө талаар, Б.Билэгт бол яах аргагүй өөрийнх нь томилсон хүн учир хэчнээн буруу зөрүү зүйл хийсэн ч гэсэн хуулиа батлуулсны дараа дагаж мөрдүүлэх тал дээр “асуудалгүй” хэмээн сэтгэснийх биз. Гэвч Б.Билэгт дарга эрүүдэн шүүх зориулалттай сандлуудыг аймгуудын цагдаагийн газруудад хуваарилж өгөх тушаалд гарын үсэг зурснаараа Х.Тэмүүжингийн эхлүүлсэн үйл хэргийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн хэрэг байлаа. Б.Билэгтийг халах ёстой гэдэг бодол яг тэр үед л Х.Тэмүүжинд орж ирсэн биз.

Цагдааг зайлшгүй шинэчлэх ёстой гэдгийг энэ хэрэг өөрөө олон нийтэд хангалттай харуулсан. Логикоор нь хөөгөөд үзвэл, яргын сандлын асуудлаас болоод салбарын сайдын хувьд Х.Тэмүүжин Б.Билэгтэд анхааруулга өгч, хатуу донгодсон байж мэднэ. Үүнд нь хорсож бухимдсан Б.Билэгт халагдахаасаа өмнө сайдыгаа нам дарах ерөндөг хайсан байж таарна. Тэгээд баримттай болж авмагцаа Х.Тэмүүжинд хэлж, “надаар оролдвол хэргийг чинь дэлгэнэ шүү” гэж анхааруулсан байх. “Г.Сарангэрэлийн” хэрэг олон нийтэд ил болоогүй байхад сайд ямар нэг зүйл мэдчихсэн “Сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” хэмээн хэн нэгэнд гоморхсон янзтай ярьж байсан нь цагаан дээр хараар бичээстэй байна.

Гэвч тэрбээр гэр бүл, карьерт нь ямар эрсдэл учирч байгааг мэдсээр байж шинэчлэлийнхээ талд зогсох нь одоо ойлгогдож байна. Цагдаагийнхны гаргаж ирсэн “Г.Сарангэрэлийн” гэх тодотголтой хэрэгт нэр нь холбогдсоноор тэрбээр нэг хэсэг дэнтэй дунтай явсаар арай гэж суудал дээрээ тогтож үлдсэн. Энэ удаа Х.Тэмүүжин цагдаад хийж байгаа шинэчлэлээ болих, эсвэл өөрийнх нь эсрэг нэгдээд буй “дархлагдсан” хурандаа нартай дайн зарлаж, замаасаа зайлуулах гэсэн хоёр замын нэгэн дээр ирсэн гэдгээ ойлгосон байх ёстой.

ЦЕГ-ын даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь тэрбээр хоёр дахь замыг сонгосон болохыг харуулж байгаа юм. Сайд нэгэнт итгэл зориг төгс байгаагаа ийнхүү харуулсан болохоор цагдаад шинэчлэл хийгдэнэ гэсэн итгэл бөхөхгүй. Сайд хийе гэснээ хийхийн тулд ЦЕГ-т найдвартай хүнээ тавих ёстой. Тэр хүн нь цагдаа дотроо нэр хүндтэй байхаас гадна хамгийн гол нь шинэчлэлийн талаар тодорхой ойлголттой, сайдтай үзэл бодол нэгтэй байх ёстой юм. Шинэчлэлийн асуудал яригдаж эхэлсэнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Цагдаа эрх дархаа алдаж, үйлчилгээний байгууллага болчихвол төр хүчгүйднэ” гэсэн тархи угаалт маш хүчтэй явагдсан. Энэхүү тархи угаалтыг явуулж байсан гол эзэд нь цагдаагийн эрх мэдэлтнүүд, дээд тушаалын офицерууд байсан гээд бодохоор ийм хүн олох маш хэцүү. Гэхдээ тийм хүн олдоно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Засгийн газрын хуралдаанаар Б.Билэгтийг чөлөөлсөний дараа үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баатаржав тушаал гаргаж, Улсын мөрдөн байцаах газрын дарга хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ бол Х.Тэмүүжин сайд цагдаагийн дарга нарыг баруун солгойгүй халж, солих нь гэхээсээ илүү Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжих нь гэсэн мессэжийг өгч байна гэж ойлгох ёстой. Шинэ хуульд Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх алба нэгдэж, цомхон хүчээр ажлаа явуулахаар заасан байгаа. Удахгүй дээрх гурван байгууллага нэгдэж, дарга битгий хэл байгууллага нь өөрөө байхгүй болно.

Х.Тэмүүжин сайд ажлаа авснаасаа хойш Цагдаагийн албаны хууль, Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлуулсан. Дотроосоо эсэргүүцэлтэй тулсан учраас хэрэгжилт, бодит амьдрал дээр буух үйл явц нь удаан үргэлжилж байгаа нь нууц биш. Гэхдээ одоо нэгэнт хууль хэрэгжихгүй гол шалтгаан болсон хуучинсаг удирдлагуудыг өөрчилж эхэлж байгаа тул “хөрсөн дээрээ” удахгүй бууж ирнэ гэдэгт итгэлтэй байна. О доо Гэмт хэргийн тухай хууль хүлээгдэж буй. Нийгэмд сайн, муу нөлөө нь маш мэдрэг байдаг энэ хуулийн төслийг сайн нягталж байж батлах шаардлагатай. Энэ хуулийн талаар магтаал, шүүмжлэл аль аль нь гарч байна. Энэ шүүмжлэлийг нь авах ёстой болов уу.

Хэрвээ энэ бүгдийг хийж, иргэншсэн цагдаатай, өмнө байсан Эрүүгийн хуулиас харьцангуй шударга Гэмт хэргийн тухай хуультай болчихвол Х.Тэмүүжингийн гавьяа тэр болно. Харин С.Нарангэрэл гавьяатын хэлээд байгаа шүүмжлэл үнэн болох нь батлагдвал хариуцлага тооцно гэдэг нь мэдээж. Саад болоод байсан нөхдийг чинь явуулчихлаа, харин хоёр жилийн дараа ажил хийлгээгүй гэж битгий гонгиноорой доо.

Х.Сайхан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.