
Украины Володимир Зеленскийн АНУ-д айлчилж байна. В. Зеленский Нью Йорк хотноо буусан даруйдаа АНУ-д эмчлүүлж, нөхөн сэргээр эмчилгээ хийлгэж байгаа Украины зэвсэгт хүчний албан хаагч нартай уулзахаар хөдөлсөн байна.
АНУ-д хийх айлчлалын хүрээнд Украины төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлж, Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцож, хоёр талт уулзалтууд хийхээр төлөвлөжээ.
В. Зеленский, "Улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь олон улсын хууль журам тэр дундаа НҮБ-ын тогтоолын гол бүрэлдэхүүн хэсэг юм. ОХУ-ын түрэмгийллээс болж хүчээ алдсан ун хууль журмыг сэргээж, НҮБ-д түрэмгийллийг зогсоох, түрэмгийллээс урьдчилан сэргийлэх боломжийг нь олгох ёстой. Украины зүгээс энэ тал дээр НҮБ-ын гишүүн орнуудад тодорхой саналыг тавих болно." хэмээн бичжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсоныхоо дараа Украины Ерөнхийлөгч В. Зеленский Вашингтон хотыг зорих аж.
Вашингтон хотноо Украины төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Америкийн конгрессийн танхимын гишүүд, зэвсэгт хүчний удирдлагууд, бизнес эрхлэгчид, сэтгүүлчидтэй уулзах гэнэ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.