NBA-ийн шинэ улирал аравдугаар сарын 28-нд эхэлнэ

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шинэ улирал аравдугаар сарын 18-нд эхлэхээр болжээ. Нээлтийн өдөр “Сан Антонио Сперс”-“Даллас Маверикс”, “Хьюстон Рокетс”-“Лос Анжелес Лэйкерс”, “Кливленд Кавальерс”-“Нью Йорк Никс” гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна. Мөн зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-нд Үндэсний сагсанбөмбөгийн шилдэг багуудыг хооронд нь тоглуулж NBA үзэгчдэд бэлэг барьдаг.

Өнөө жилийн зул сарын өдөр “Майами Хит”-“Клэвленд Кавальерс” учраа таарчээ. Л.Жеймс хуучин багийнхаа бүрэлдэхүүнд эргэн очсон бол Д.Уэйд Л.Жеймсын эсрэг тоглохыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн. “Сан Антонио Сперс”-“Оклахома Сити Тандер”, “Лос Анжелес Лэйкерс”-“Чикаго Буллз”, “Лос Анжелес Клипперс”-“Голден Стэйт Уорерз”, “Вашингтон Визардс”-“Нью Йорк Никс” багууд зул сарын өдөр тоглох хуваарь гарчээ.

Өнөө жил Охио мужийн Кливленд хотын багийг хэрхэн тоглох нь олны анхаарлыг татаж байна. 2003 оны драфтын №1 Л.Жеймс, 2011 оны драфтын №1 К.Ирвинг, 2013 оны драфтын №1 Э.Беннэти гэсэн гурван драфтын тэргүүн тоглогч хэрхэн гар нийлсэн тоглох нь зүй ёсоор сонирхол татаж байгаа юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.