Цагдаа нарыг оруулахгүйн тулд сургуулийн гадаа гал тавьжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 18-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүсч, Хонгконгийн Политехникийн их сургуульд байрлаж байсан иргэний хөдөлгөөний оюутнууд цагдаа нарыг их сургуулийн эзэмшил газар луу оруулахгүйн тулд метроны буудал их сургууль хоёрыг холбосон гүүрэн дээр гал тавьжээ.

Орон нутгийн цагаар өнөө өглөө цагдаа нар Хонгконгийн Политехникийн их сургуулийн байрыг хэдэн өдрийн турш эзлээд байсан оюутнуудыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан их сургуулийн гол хаалганд ойртон ирсэн ч иргэний хөдөлгөөнийхөн хууль сахиулагчдын дээрээс Молотовын коктэйл, тоосго зэргийг шидэж, нум сумаар харваж байжээ. Үүний улмаас Хонгконгийн цагдаагийн нэгэн албан хаагч хөлөндөө шархдсан ба Политехникийн их сургуулийн гол хаалга орчимд томоохон гал гарсан байна.

Хонгконгийн эрх баригчид ням гарагийн орой Хонгконгийн Политехникийн их сургуулийн байрыг эзлээд байгаа иргэний хөдөлгөөнийхнийг их сургуулийн байрыг чөлөөлөхийг шаардсан ба хууль сахиулагчдын эсрэг хүч хэрэглэсэн тохиолдолд цагдаа нар гал нээх болно гэдгийг анхааруулсан юм. Сүүлийн хэдэн өдрүүдэд Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн Хонгконгийн хэд хэдэн их сургуулийг эзлээд байгаа ба Хонгконгийн Политехникийн их сургууль нь хотын төвд, автомашины гол замууд, уулзваруудтай ойрхон байрладгаараа онцлогтой юм.

Image result for Hong Kong protesters set fire to entrance of fortified university to hold back police

Анх эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийн эсрэг эхэлсэн олон нийтийн жагсаал цуглаан 6 дахь сараа үргэлжилж байгаа энэ хугацаанд Хонконгийн цагдаагийн газар 3600 хүнийг баривчилсан ба тэдгээрийн хамгийн залуу нь 12 настай аж. Иргэний хөдөлгөөнийхөн болон цагдаа нар хоорондын мөргөлдөөний улмаас 1500 хүн эмнэлгийн тусламж авсан ба 400 гаруй цагдаа нар бэртэл гэмтэл аваад байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.