Олон улсын “Танкийн биатлон-2014” тэмцээн өндөрлөлөө

Twitter Print
2014 оны 08-р сар 16-нд 17:11 цагт
Мэдээний зураг,

Оросын Холбооны Улсын нийслэл Москва орчмын "Алабино" сургалтын баазад зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах “Танкийн биатлон-2014” тэмцээн  хоёр долоо хоногийн турш үргэлжилж өнөөдөр хаалтаа хийж байна.

Олон орны танкийн экипажууд жолоодох урлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог энэ тэмцээн жилээс жилд өрсөлдөөнтэй болж байна. Тиймээс ч Оросын  Батлан Хамгаалах Яамны сайд Сергей Шойгу танкийн биатлоныг удахгүй цэрэг спортын төрөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдсан байдаг.  Энэ жилийн тэмцээнд Ангол, Армен, Беларусь, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Хятад, Кувейт, Монгол, Серб, ОХУ-ын  12 орны 36 баг оролцон өрсөлдсөн билээ.

Манай улсаас ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн гурванэкипаж оролцон өрсөлдөж байна. Манай баг тамирчид тэмцээний бүх төрөлд хурд хүчээ сорьсон бөгөөд, одоогийн байдлаар 25, 28, 34 дүгээр байранд жагсч байна.

Танкийн биатлон тэмцээн байлдааны бодит нөхцөл байдалд дээд зэргээр ойртсон, хуягт техник болон экипажуудын  чадварыг сорьсон орон зайд явагддаг бөгөөд танкууд хэр хурдтайгаар, хэдэн тойрог явах, явалт дундаа пулемёт болон их буугаар буудах, хүнд саадтай замын хэсгийг  туулах зэргээр танкчдын чадварыг сорьж, байгаа оноогүй,  эсвэл жолоодлогонд алдаа гарсан нөхцөлд хугацааны торгууль ноогдуулах, оноо хасах зэрэг журмаар явагддаг. Энэ жилийн тэмцээнд оролцогчдоос Хятадаас бусад орны тамирчид Оросын Т-72Б танкийг жолоодон өрсөлдсөн бол БНХАУ-ын тамирчид өөрсдийн Т96А танкаар оролцсон байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.