Эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 14-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсэж буйгаа зарлалаа. Тэрээр "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ.

МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнэ ээ"  хэмээжээ. 

Уул уурхайн инженер-эдийн засагч Л.Наранбаатар нь АН-ын ҮЗХ-ны гишүүн байсан ба намынхаа эрх барих дээд байгууллагад Дархан-Уул аймгийг төлөөлдөг байжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.