Улаанбаатар амьдрахад хамгийн ”хүнд” хот

Twitter Print
2015 оны 09-р сар 26-нд 08:57 цагт
Мэдээний зураг,
АНУ-ын Нью-Иорк хотноо төвтэй “Yarieh” гэх сэтгүүл дэлхийн амьдрахад хүнд хотуудыг нэрлэжээ. Тэгэхдээ байгаль цаг уур, эдийн засаг, хөгжил, хүн амын амжиргаа гээд хэд хэдэн зүйлийг үндэс болгосон байна. Тэдгээр хотуудын дотор Улаанбаатар хот орсон байх аж. Дэлхийн хамгийн "хүнд" хотуудыг "Yarieh" сэтгүүлийнхний нэрлэснээр танилцуулж байна.
 
adeilaide
Энэ бол дэлхийн хамгийн хүйтэн хотын нэгээхэн дүр зураг. Хойд хөрш ОХУ-ын Якутск хот. Харьцангуй чийгшил 75 хувьтай хэрнээ өдөртөө 35 хэм хүрч хүйтэрдэг энэ хотод 270 мянган иргэн оршин суудаг. ОХУ-ын Алс Дорнодод, Тундрын бүсэд байдаг.
adeilaide
Харин дэлхийн хамгийн халуун хот Австралид байдаг аж. Аделайде гэх энэ хотыг НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагаас хамгийн халуун хот гэж өнгөрсөн нэгдүгээр сард зарласан байна. Энэ хот нь Австралийн тав дахь том хот юм.
istanbul-10
Туркийн Истанбул хот бол газар хөдлөлтөд нэрвэгдэх хамгийн өндөр магадлалтай хот. 14.1 сая хүн амьдардаг энэ хот нь Еврази болон Африкийн тектоник хавтангийн зааг дээр сүндэрлэдэг юм. 
adeilaide
Гондурасын Сан Педро Сула хот бол 2013 онд хамгийн хүн амины хэрэг гардаг хот. Тус улсын баруун хойд бүсэд оршдог энэ хотод 873,824 иргэн амьдардаг байна.
adeilaide
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Киншаса хот бол дэлхийн хамгийн их ядууралтай хот. 9 сая хүн амтай энэ хот Кайро, Лагосын дараа орох Африкийн гурав дахь том хот юм. Гэмт хэргийн гаралтаараа ч Африкт дээгүүр бичигддэг. 100 мянган хэрэг тутмын 112 нь аллага байдаг хамгийн аюултай хотын нэг юм. 
adeilaide
Бангладешийн Дхака хотод өдөртөө 400,000 унадаг дугуйн хөлсний тэрэг холхидог. Энэ хотыг дэлхийн "Дугуйн тээврийн нийслэл" гэж хэлж болно. 15 сая илүү хүн амтай хотын ачаалал хэрээсээ хэтэрсэн байдаг аж. 

adeilaide

Дэлхийн хамгийн бохирдолтой хотын нэг нь Ахваз. Ираны баруун хэсэгт байх энэ хотод хүнд үйлдвэрлэл хөгжсөн бөгөөд 3 сая хүн амьдардаг гэнэ. Ираны газрын тосны ихэнх нь энэ бүс нутагт байдаг аж.
 
улаанбаатар
Хамгийн бохирдолтой хотоор хоёр ч хотыг нэрлэсний нэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар юм. Чухам яагаад хоёр хот нэрлэснийг, энэ хоёр хотын аль нь илүү бохирдолтойг тэд дурдсангүй. Зөвхөн "Оросын Транс Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын уулзвар болдог, Монголын зам харилцааны төв. 1 сая хүн амьдардаг" гэж бичсэн байх аж.
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.