Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 16-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Манай улсын зарим нэр бүхий компанийн зүгээс тоног төхөөрөмж, бараа материал авах зорилгоор гадаадын хэд хэдэн компаниудад их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан байж болзошгүй хэрэг удаа дараа гарч байгаа тухай Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас сэрэмжлүүлэг мэдээлэл ирүүлсэн болно.

Тус компаниудын мэдэгдэж байгаагаар түнш компаниудын интернет домайн нэр, имэйл хаягт гуравдагч этгээдээс цахим халдлага хийж,  хүнд анзаарагдахгүй байдлаар засч, харилцах аргаар залилсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж байна. Эдгээр хэргийг Монгол Улсын холбогдох байгууллагууд тухайн орны хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах хүсэлтээ дипломат шугамаар илгээгээд байна. 

Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гадаадын компаниудад мөнгө шилжүүлэхдээ туйлын хариуцлагатай хандаж, харилцагчийн дансны дугаарыг нягтлах, өөрчлөгдсөн тухай мэдэгдэлд яаран итгэхгүй байх, үнэн зөвийг нь тухайн компанитай холбогдон сайтар шалгасны дараа мөнгөн гүйлгээ хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна. 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.