Гурван хүүхдээ цаг бусаар алдсан хосууд эмнэлгийн хүүхдийн тасагт аппарат бэлэглэжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 19-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймагт харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нар эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ. Тэд сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхгийг тус бүр бэлэглэсэн байна.

Дархан-Уул аймгийн Дархан суманд хоёрдугаар сарын 5-нд бага насны гурван хүүхэд гэртээ тогонд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Иргэн Г.Чинбат нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, бусдын байрны нэг өрөө түрээсэлж амьдарч байжээ.

Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгосон гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.