
Орц:
240 гр дүпү
2х/халбага эрдэнэшишийг гурил эсвэл
крахмал
100 мл ус
3 х/ халбага соёо соус
1 х/ халбага гүнжидийн үр
1 х/халбага гүнжидийн тос
1 х/ халбага зөгийн бал эсвэл самрын тос
1 ц/ халбага бор сахар
1 амтат чинжүү
Сармисны гол
Ногоон сонгино эсвэл хөлдөөсөн ази ногооны холимог хэрэглэж болно.
Хийх заавар:
Дүпүгээ шоо дөрвөлжин хэрчинэ. Тавганд крахмал, жижиг халбага давс хийгээд дүпүгээ өнхрүүлнэ. Хайруулын тавганд халбага тос хийгээд дүпү шаргал болтол шарна. Хайруулын тавганаас аваад ногоонуудаа хуурч болгоно. Энэ хооронд соусаа бэлдэнэ. Тал ачга усанд соео соус, бор сахар, гүнжидийн үр , гүнжидийн тос, зөгиын балэсвэл самрын тосоо хийж хутгаад болгосон ногоон дээрээ хийж 1 минут буцалгаад өтгөрөөд ирэхээр шарсан дүпүгээ хийж хутгаад бэлэн.
Эх сурвалж: Urka's kitchen
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.