PM2.5 буурсан ч хүхэрлэг хий өндөр байна

Twitter Print
2019 оны 11-р сар 18-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд өртсөн нийт 30 өрхийн 89 иргэн (үүнээс 38 хүүхэд) хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Энэ сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмнэлэгт эмчлүүлэн, өнөөдрийн байдлаар нэг иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийтлэг шалтгаан галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Өдөр өдөрт нь харвал дуудлагын тоо багасч байна" гэлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын суурин харуул хариуцсан мэргэжилтэн Санчирбаяр "11 сарын 4-нөөс 10-ныг хүртэлх агаарын чанарын мэдээг өнгөрсөн онтой харьцуулахад PM10 том ширхэгт тоосонцрын хэмжээ 1.2 хувиар, PM 2.5 жижиг ширхэгт тоосонцрын хэмжээ 1.9 хувь буурсан бол хүхрийн давхар исэл 2 дахин өндөр байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын чанарын индекс 1-2 дахин багассан байна. Хүхэрлэг хий өндөр байх нь бага насны болон өндөр настай хүмүүст илүү нөлөөлдөг. Толгой эргэх, зүрх судасны өвчинд өртөмтгий болох эрсдэлтэй" гэдгиг тайлбарлалаа.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн шөнийн байдлаар гурван дуудлага ирсэн. Хэдийгээр шөнөдөө хүйтэн хонож байгаа ч дуудлагын тоо цөөрсөн.  Өмнө нь түүхий нүүрс тээвэрлэн ирж байгааг буцааж байсан бол одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. 11 сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт төвийн зургаан дүүрэгт олон нийтийн байцаагч нар хэрхэн ажиллаж байгаа, штабууд хэрхэн ажиллаж байгааг шалгасан. Үлгэр жишээ дүүрэг, хороод байна. Баянзүрх дүүргийн 2-р хорооны Засаг дарга хорооны эрсдэл бүхий иргэдийн гэрээр орж зуух, янданг хөөлөх арга хэмжээг авч байна лээ. Хүмүүсийн толгой өвдөж байгаа нь өрөөн дэх хүчилтөрөгчийн агууламж багассантай холбоотой.

Төвийн зургаан дүүргийн айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд нийт 60 гаруй угаарын хийн мэдрэгчийг авчирсан бөгөөд алийг нь сонгох эсэх талаар шийдвэр гаргахаар ажиллаж байгаа аж. Арваннэгдүгээр сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулна гэдгийг МХЕГ-аас мэдээлж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.