
Амьсгал бол амьдрал. Өөрөөр хэлбэл амьсгалаар амьдралаа удирдах боломжтой.
Амьсгалын зөв дасгал хийснээр :
- Сэтгэл санааны төлөв байдлыг удирдах.
- Биеийн эсэргүүцэл сайжрах.
- Зарим эмгэг, зовиурууд илаарших.
- Тархины үйл ажиллагаа сэргэж, ой тогтоолт сэтгэн бодох чадвар нэмэгдэх.
- Хүнд ажил болон дасгалын дараа биеийн байдал түргэн сэргэх.
- Илүү их энерги, тамир орох.
- Сэтгэл санаа өөдрөг болсноор амьдрах урам зориг орж амьдралын баяр баясгаланг мэдэрч чаддаг болох.
Дээрхээс харахад амьсгалын дасгал хийж хэвшсэнээр амьдралдаа ямар том өөрчлөлт оруулж болох, өөрийн далд нөөц бололцоог нээж ашигласнаар хүсэж буй зорилгодоо хүрэх алхам илүү амар, хөнгөн болоход тустай болох нь ойлгогдож бгаа бх.
Гол нь зөв дасгал сонгож, түүнийгээ эхний хоёр сарын турш уйгагүй хийж өөрийн өдөр тутмын зуршил, амьдралынхаа нэг хэсэг болгож чадсанаар үр дүнд хүрэх нь гарцаагүй.
Аливаа зүйлийг дадал хэвшил болгоход дунджаар 60 орчим хоног хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр шинэ зүйл сурч байгаа бол хоёр сар гүрийхэд нэг л мэдэхэд тэр зүйлээ хийхэд түүртэх юмгүй, хийхгүйгээр байж болохгүй мэт даснаа л гэсэн үг.
Нэмээд хэлэхэд олон хүний хувьд том асуудал болдог залхуурал гээчийг ч бас амьсгалын дасгал хийснээр мартаж болдог шүү…
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.