Катарын тамирчны хүсэлтээр өндрийн харайлтын алтан медалийг хоёр тамирчин хүртжээ

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Италийн тамирчин Жанмарко Тамбери болон Катарын Моатаз Эсса Баршим нар Токиогийн Олимпын наадмын өндрийн харайлтын төрөлд алтан медаль хүртжээ.

Хоёр тамирчин хоёулаа 2.37 м өндрийг давж үсэрсэн ба хоёулаа адил тооны оролдлого хийжээ. Хоёр тамирчны дүн тэнцсэнээр шүүгчид тамирчдад дахин үсрэлт хийж, ялагчийг тодруулахыг санал болгосон ба үүний хариуд Катарын тамирчин Моатаз Эсса Баршим, "Бид хоёр хоёулаа алтан медаль авч болох уу?" хэмээн санал болгосныг шүүгчид зөвшөөрчээ.

Хүрэл медалийг Беларусийн тамирчин Максим Недосеков хүртсэн ба тэрээр адилхан 2.37 м өндөрт үсэрсэн ч дээрх хоёр тамирчнаас олон оролдлого хийсэн аж.

Эх сурвалж: www.independent.co.uk/sport/italy-qatar-world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.