Сү.Батболдыг Монголын төр дийлэхгүй ээ

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Төрийн өндөр албан тушаалыг хувьдаа ашиглан орд газруудаас хүртсэн хувиа гадаадын оффшор дансанд нуусан Сү.Батболд хэнд ч дийлдэшгүй хүчтэй болжээ.Түүний хүч гэхээсээ мөнгөний хүч л дээ.

Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Буруутгах үндэслэл нь "бичлэг задарсан" гэх ялихгүй шалтгаан биш л дээ. Цаад гол шалтгаан нь нийтэд учирсан хохирлыг барагдуулах Прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу Сү.Батболдын Нью-Иорк тэргүүтэй гадаадын 5 улсын шүүх дээр үүссэн "оффшорын хэрэг"-т хяналт тавих гол ажлыг прокурор Ш.Нямдорж,Ц.Насанбат нар хийж байсан юм. Энэ хэргийн талаар прокурорын орлогч Ц.Насанбат хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага саяхан өгч байлаа.

Үүний дараа Ш.Нямдорж, Ц.Насанбат нар нөгөө "хотлыг шуугиулагч" өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой нь илэрсэн. Б.Баасанцогт нь Ц.Насанбаттай хамт хоол идэж,Ш.Нямдоржийн данс руу Б.Баасанцогтоос мөнгө шилжсэн гэх баримтууд ил болсон. Эндээс манай хуулийн байгууллагынхан өөрсдөө мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлүүдийн гарт орсон. Үүнээсээ болж төрийн үндсэн чиг үүргээ гүйцэлдүүлэх чадамжгүй болсон нь харагдаж байна. Прокурор нэг хэргийг шийдүүлэхийн төлөө явлаа гэхэд өөрсдийн нь орооцолдсон өөр нэг хэргийг гаргаж ирэхэд л дуусаа!

Ийм л байна. Монголын хэмжээгүй эрхт эзэн хаанаар оффшор Сү.Батболд тодорсныг мэдтүгэй!

Олон улсын шүүхэд Сү.Батболдын оффшор хэргийн талаар прокурор Ш.Нямдоржийн хандаж байсан баримтыг хавсаргалаа.

Бүлэглэлүүдийн гарт орсон Прокурорын байгууллага нэгэнт ийм болсон тул энэ хэрэгт олон нийт хяналт тавих л үлдлээ.

Сэтгүүлч: Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.