Францад усны хязгаарлалт тогтоож, машин угаах, усан сан бассейныг усаар дүүргэхийг хориглосон байна

Twitter Print
2023 оны 03-р сар 14-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Францад машин угаахыг хориглолоо

Франц улсад өнгөрсөн жилийн зуны айхтар ган гачгийн араас өвлийн ган болж түүхэнд байгаагүй удаан хугацаагаар хур тунадас унаагүй зэрэг шалтгаанаар Францын өмнөд хэсэг, Итали, Испани хэсэгт ган болж Европ усны хомсдолд орж эхэллээ.

Усны хомсдолтой холбоотойгоор Францын өмнөд 4 мужид 3-р сарын 1-ээс ус хэрэглээний хязгаарлалт тогтоож, машин угаах, усан сан бассейныг усаар дүүргэхийг хориглосон байна. Хаана усны хэрэглээ их, үр ашиг багатай ашиглалт байна тэнд илүү хязгаарлах бодлого барьж байна.

Францын ерөнхийлөгч Макрон Парист жил бүр болдог хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнгийн үеэр "Усны элбэг дэлбэг (тансаглалын) үе дууслаа" (end of water abundens) гэж мэдэгдсэн нь дуулиан тариад байна.

Тийм ээ үнэхээр усыг үнэгүй, дуусахгүй мэт бодож хэмжээ хязгааргүй хэрэглэдэг үеийг төгсгөл болгох зайлшгүй шаардлагатай байна.

Хөдөө аж ахуйн 3-р хувьсгалыг тунхаглаж 2 дахиа сонгогдсон Макрон ерөнхийлөгчийн хувьд УС-ны асуудал амин чухал болоод буйг дэлхийн улирдагчийн дундаас түрүүлж мэдэрч, зоригтой дуугарч эхэллээ. Яг энэ жишгээр улс орнуудын удирдагч нар УС-ны төлөө дуугараад эхэлбэл ч учиртай даа. Макроны араас дуугарцгааж бас үр дүн гарах бизээ.

Энэ бодлогыг бид ч барих ёстой. Усыг хаана их ашиглаж, ихээр бохирдуулна тэнд өндөр төлбөр байх ёстой.

Манай улсад ч бас ус хуримтлуулах усан сан барих, хур тунадасны ус цуглуулах талаар хэдэн сайхан санал дэвшүүлбэл улс орны нэр хүндэнд ч эерэг, хувь улс төрчийн хувь хүний имижинд ч нөлөөтэй, Туул, Хэрлэн, Сэлэнгээ хамгаалах хөрөнгө мөнгө босгоход ч чухал хэрэгтэй санагдана.

Одоо энэ усны хомсдол гарцаагүй болсон хэцүү цаг үед дэлхийн хэмжээнд сэтгэж, улсынхаа хэмжээнд усаа хуримтлуулах хэрэгтэй.

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.