
"Эмчээ... Сүүлийн үед би амархан ядраад байна, үс ихээр унах боллоо, хумс хэврэгшээд байна, толгой өвдөөд чих шуугиад, дархлаа сулраад байна. Энэ юунаас болж байгаа вэ?" гэсэн асуултууд ихээр ирэх боллоо. Дээрх шинжүүд бол төмөр дутлын үеийн цус багадалтын үед илэрдэг эмнэлзүйн ерөнхий шинжүүд юм.
Төмөр дутлын цус багадалт гэж юу вэ?
Хүний биеийн цусны улаан эс нь биеийн эд эс бүхэнрүү хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй байдаг. Харин улаан эс үүргээ бүрэн гүйцэтгэхэд түүний бүтцийн нэгж болох гемоглобин чухал нөлөөтэй. Улаан эс доторх гемоглобинд хүчилтөрөгч холбогдож зөөвөрлөгдөнө гэсэн үг. Гемоглобин нь гем болон глобин хэмээх бүтцээс тогтдог ба төмөр нь гемийн бүтцэд оролцдог чухал нэгж юм. Иймд хүний биед төмөр дутагдвал гемийн нийлэгжилт үгүй болно, гем үгүй бол гемоглобины нийлэгжилт саарна, гемолобин үгүй бол цэнгэг агаарт байсан ч таны биеийн эд эсэд тэрхүү хүчилтөрөгч очих нь багасна.
Ингэснээр хүний биеийн ерөнхий хямралын шинжүүд илэрдэг байна. Тархинд хүчилтөрөгч дутагдсанаас толгой өвдөх, чих шуугих, бодисын солилцоо хямарсны илрэл болох амархан ядрах, үс унах, хумс хэврэгших зэрэг шинжүүд сонгомолоор илэрдэг. Учир нь та хамгийн сайн шим тэжээллэг идээ, ундаа хэрэглэсэн хэдий ч төмөр дутлын цус багадалттай бол тэрхүү шим тэжээл эсийн түвшинд бодисын солилцоонд сайн явагдахгүй гэсэн үг. Хүчилтөрөгч нь бодисын солилцооны урвал бүхэнд оролцдог амьдрал төрөгч билээ.
Хүүхэд эхээс төрөхдөө 300-600мг төмрийг авсан байдаг. Цаашид төмрийг зөвхөн хоолоороо авдаг. Нас бие гүйцсэн эрэгтэй хүнд 50 мг/кг, эмэгтэйд 40мг/кг төмөр агуулагдаж байдаг. Харин эмэгтэй хүн сарын тэмдэг ирэх бүртээ цус гадагшлуулдаг учир төмөр дутлын цус багадалтанд өртөх эрсдэл их байдаг. Цус алдах, хоол хүнсээр авах төмрийн хэмжээ хангалтгүй байх, хоол боловсруулах замын эмгэгийн үед төмөр шимэгдэлт буурах зэрэг үндсэн шалтаанаар төмөр дуталд өртдөг. Насанд хүрсэн хүний хоногийн төмрийн хэрэгцээ 15-20 мг/х байдаг. 2017 онд ЭМЯ, НЭМҮТ-өөс хийсэн "Монгол улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь /3 хүүхэд тутмын нэг/, жирэмсэн эмэгтэйн 21.4 хувь /5 жирэмсэн тутмын нэг/-д төмөр дутлын цус багадалт өвчин илэрсэн байна.
Жирэмсэн үедээ төмөр дуталтай цаашлаад төмөр дутлын цус багадалттай үедээ тээж гаргасан хүүхэд дархлаа сул байдаг тул ханиад томуунд өртөх нь ихэсч эмийн сан, эмнэлэгээс салахгүй байдаг нь ийм учиртай. Ихэнх хүмүүс эмчийнхээ бичиж өгсөн төмрийн бэлдмэлийг хэрэглэж байгаад зогсоочихсон гэдэг. Учир нь худалдаанд байгаа ихэнх төмөр ходоод цочроодог сул талтай. Харин саяхан Канадын шинэ технологиор үйлдвэрлэсэн "Феросом" төмрийн бэлдмэл худалдаанд нэвтэрчээ. "Феросом" төмрийн бэлдмэл нь ходоод цочроохгүйгээс гадна липидэн бүрхүүлтэй учир гэдэсний бүх хэсэгт шимэгддэгээрээ онцлогтой. Иймд хэрэглэх заавартай нь танилцаж өөрт болоод хүүхэддээ тохирох хэлбэрийг нь сонгон хэрэглэж төмөр дутлын цус багадлаас сэргийлээрэй. Мөн дээрх бэлдмэл нь төмрийн бэлдмэл тарих эмчилгээтэй ижил үр дүнтэй нь судалгаагаар батлагдсан юм билээ.
Цахим Эмч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(202.21.124.130) 2022-02-21 13:49Medeeleld bayarlalaa
Хариулах