Германы хөлбөмбөгч охид хэсгийн тоглолтонд 12 гоол оруулжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Канад улсад хөлбөмбөгийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа Европ тивээс Герман, Франц, Англи, Финланд, Америк тивээс Канад, АНУ, Мексик, Коста Рика, Бразил, Парагвай, Ази тивээс БНХАУ, БНСУ, БНАСАУ, Африк тивээс Гана, Нигери, Австрали тивээс Шинэ Зеланд оролцож байгаа аж. “А” хэсэгт БНАСАУ, Канад “В” хэсэгт Герман, АНУ “С” хэсэгт  Нигери, БНСУ, “D” Франц, Шинэ Зеланд хэсгээ тэргүүлж шөвгийн наймд шалгарсан. Дунд шөвгийн тоглолтууд өнөөдөр болох бөгөөд БНАСАУ-АНУ, Нигери-Шинэ Зеланд, Герман-Канад, Франц-БНСУ хоорондоо оноолт таарчээ.

Охидын дэлхийн аваргын мэргэн буучын жагсаалтыг Германы тоглогчид тэргүүлж байна. Бундестимээс Д.Сара гурван тоглолтонд таван гоол оруулсан бол П.Бремер гурван гоол, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн аж. “Бразил 2014”-ын хагас шигшээд Герман зохион байгуулагч орныг 7:1-ээр бут ниргэж финалд шалгарч байсан бол Канадын ногоон талбайд мөн Бразилийн охидыг Германчууд 5:1-ээр хожсон сонирхолтой баримт үлдсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.