Таван салааны гайхамшиг

Twitter Print
2020 оны 06-р сар 30-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Хүний дотор эрхтэнд нэн сайн эмийн ургамал манай улсад ихээр ургадаг. Тэр тусмаа таван цул эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь их. Сөд өвс, таван салаа гээд нэлээд эмийн ургамал байдаг. Ингээд таван салаа хvний бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг дурдъя.

Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зvлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрvvлэх агаад шинэ тvvсэн навчны шvvс нь нvдний эвэрлэгийн шархыг тvргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хєхvvл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний vед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мєн ходоод болон нарийн гэдэсний vрэвслийн vед онц тус vзvvлдэг ургамал аж.

Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай хийж, 15 минут болсны дараа шvvж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Зун, намрын цагт элбэг ургадаг таван салаа нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж, угаагаад сүүдэрт даавуун уутанд өлгөж хатаах хэрэгтэй.

Хатаасан таван салааг:

Ходоодны гастрид

Ходоодны шархлааны үед өдөрт хоолны халбагаар хоёр удаа ( хоол, цай идэхээс15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана.

Арьсны ил шарх

Идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээн тавьж боогоод 2-3 хонуулахад шарх цэвэршин эдгэнэ.

Бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.