Халууны улиралд иргэд золгүй байдлаар амь насаа алдсаар байна

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Азийн орнуудад ид халууны улирал үргэлжилж байна. Үүний улмаас золгүй байдлаар иргэд амь насаа алдах тохиолдол гарч байгаа гэнэ. Энэтхэгийн Тамилнад мужид бага насны дөрвөн хүүхэд машинд түгжигдсэний уламаас амьсгал нь боогдож нас барсан тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. 10 орчим насны дөрвөн хүүхдийн эцэг эх сүмийн арга хэмжээнд оролцохоор явах үеэр хүүхдүүд гадна талбайд тоглоод үлдсэн байна.

Харин сүмийн ойролцоо банкны зээлээ төлж чадаагүй иргэдийн хураалгасан машин зогсоол байсан бөгөөд хүүхдүүд ойр орчим нь тоглож яваад онгорхой машин руу орсон аж. Гэтэл машин түгжигдэж халуун бүгчим болох үед хүүхдүүдийн амьсгал боогдож нас барсан гэж цагдаагийн ажилтан хэлжээ.

Тус муж нь зуны цагт маш халуун, чийглэг уур амьсгалтай болдог бөгөөд ядуу зүдүү орчинд өссөн хүүхдүүд машины хаалгыг дотор талаас нь онгойлгож мэдэхгүй байснаас харамсалтайгаар амиа алдсан гэжээ. Уг хэрэгтээ холбогдуулан тус машин зогсоолын газрын харуулыг баривчилсан бөгөөд машиныг түгжээгүй, орох хаалгыг онгорхой орхисон хэмээн буруутгаж байгаа юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.