Иргэдэд ипотекийн зээл шинээр олгоно

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Өчигдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853.3 тэрбум төгрөгийн зээлийг  найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. 

Үүнээс банкууд 18641 зээлдэгчийн нийт 539 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.  

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 21962 иргэнд 1286.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.