Цэцэрлэгийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Цэцэрлэгийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог болон эцэг эхчүүдийн тэдэнтэй харилцах харилцаан дээр гардаг асуудлын талаар систем векторын сэтгэлзүйн шинжлэх ухаанд тайлбарласнаас цухасхан мэдээлэл хүргэж байна.

Дөнгөж төрсөн нярай байхаасаа эхлэн "минийх...надаа..." гэсэн авах хүсэлтэй байдаг. Тиймээс бусадтай, ах дүүстэйгээ тоглоом булаацалдах тохиолдол их гардаг. 3 наснаас эхлэн "би, боль, болохгүй" гэсэн ойлголтууд гарч ирдэг. Энэ үеэс хүүхдүүд цэцэрлэгт явж анхан шатны нийгэмшлийг олж авдаг байна.

Тиймээс цэцэрлэг дээр нэгнээсээ тоглоом булаахад нөгөө хүүхэд болохгүй гэж дургүйцлээ илэрхийлснээр бяцхан тулаан үүсэх тохиолдол ихээхэн гардаг. Тэр ч байтугай зарим төрлийн хүүхдүүд цэцэрлэгээсээ тоглоом хулгайлах тохиолдол ч гардаг. Энэ нь өнөөх "минийх..." гэсэн байгалиас заяасан үзлээс шалтгаалж буй үйлдэл юм. Энэ үед эцэг эхийн зүгээс орилж хашгирч буруутгаж огт болохгүй. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж буруу үйлдлээ ахин давтахад хүргэж болзошгүй.

Хэрэв эцэг эх хүүхэд рүүгээ орилж хашгирвал таны хүүхдийн аюулгүй орчин ор тас байхгүй болж аймхай, өөртөө итгэлгүй, эсвэл ямар нэг сэтгэлзүйн өөрчлөлт, стрессд орох аюултай. Тиймээс учир шалтгааныг тайвнаар асууж, эсрэгээр нь бусадтай хуваалцах чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй. Учир нь та түүний аюулгүй баталгаатай орчныг бий болгох цор ганц хүн шүү. Хуучин цагт хүүхдэд алганы амт үзүүлнэ, бид тэгж л өссөн... Гэх явцуу яриа байдаг. Гэвч энэ нь тийм ч оновчтой үйлдэл биш ээ.

Аль болох хүүхдийг хайр халамжаар дүүрэн өсгөж, бусдыг хорловол өөрийгөө хорлоно, бусдад тусалснаар өөртөө тусална, өөрөөр хэлбэл бид бүгд нийгмээс хамааралтай гэдгийг ухамсарлуулан өсгөх хэрэгтэй. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг шүү дээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.