Nike компанийн үүсгэн байгуулагч Phil Knight-ийн дурсамж ном

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Phil Knight нь гутлын бизнест ямар ч бэлтгэлгүйгээр орж, олон бизнесмэнүүдтэй хамтарч ажиллан хэрхэн агуу ихэд хүрсэн тухай энэ номонд бичсэн байна.

1962 онд Стэнфордын Бизнесийн Сургуулийг дөнгөж төгсөөд Японы гүйлтийн гутлыг Америкт зарах санаагаа хэрэгжүүлэхээр Японыг зорив.

Японы алдарт Onitsuka брэндийн Tiger гутлыг 300 ширхэг борлуулах боломжийг түүнд Onitsika-ийн CEO олгосон. Энэ хэлэлцээр нь түүнд маш олон боломжуудыг бий болгосон.

Shoe dog гэдэг бол гутлыг хийхэд хамаг зүрх, сэтгэлээ зориулсан, үүргийг нь тултал судалдаг хүнийг хэлдэг салбарын нэр томъёо юм байна.

Phil-ийн хувьд өөрөө shoe dog байгаагүй тул сургуулийнхаа гүйлтийн дасгалжуулагч Bill Bowerman-тай холбогдсон. Тэрээр гутал хэрхэн тамирчдынх нь гүйцэтгэлд нөлөөлдгийг сайн мэддэг хүн байсан.

Phil хуучин дасгалжуулагчаа бизнесийн хамтрагчаараа урьж Blue Ribbon нэртэй компанийг үүсгэн байгуулав.

Энэ үед цаг үе маш зөв таарсан байв. Phil, Bill 2-ийг шинэхэн бизнесээ эхлүүлж байхад Bill-ийн дасгалжуулагчийн карьер хүчээ авч байсан. Тэр ирээдүйн Олимпийн тамирчдыг дасгалжуулж байлаа. Энэ нь шинэ компанийг хөл дээрээ босоход нь маш их тус болсон.

Phil багаа анхнаасаа маш сайн бүрдүүлж чадсан. Түүний багаа удирдахдаа баримталж байсан зарчим нь “Хүнд ажлаа яаж хийхийг нь битгий заа. Харин юу хийх ёстойг нь заагаад үр дүнгээс таашаал аваарай” гэдэг байв.

1971 онд Onitsuka-ийн гутлыг зарахаа больж өөрсдийн бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн. Onitsuka-тай хийсэн хэлэлцээрээс болоод Blue Ribbon нэрийг ашиглах боломжгүй байж.

Ингээд компаниа шинээр Nike гэж нэрлэв.

Nike нэрний тухайд түүний дуртай Грекийн жүжгийн зохиолч Aristophanes-ийн “Баатрууд” зохиолд Афина Найкигийн ариун хийд дотор нэгэн дайчин хаандаа шинэ гутлыг бэлэглэдэг тухай гардаг.

Nike амжилтанд хүрэх хүртлээ Onitsuka-н гэрээ зөрчсөн гэх шүүх хурал, Засгийн Газрын нэхэмжлэх, өр зээлээ төлж чадахгүй болсон гээд маш их бэрхшээлүүдийг даван туулсан.

Nike компани үйлдвэрийн ажилчдын хөдөрмөрийн орчин, аюулгүйн байдлын стандартыг дээшлүүлэхээр хичээн ажиллассаар байгаам байна. Үүний нэг жишээ нь гутлын улыг наах явцад ашигладаг цавууг шинэчилж өмнөх цавуунаас 97%-ийн хорт бодисийг бууруулж чадсан. Энэ ололтоо өрсөлдөгч компаниуддаа хүртэл хуваалцсан.

Phil-ийн шулуун шударга зан зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц бус бизнесийнх нь бүх хэсэгт нь ажиглагддаг.

Phil Nike-ийн ивээн тэтгэсэн бүх тамирчдыг бүтээгдэхүүн зарах робот биш хүн гэдэг талаас нь харуулахыг зорьж хүндэтгэлтэй ханддаг.

Тийм болохоороо ч тэр үү дэлхийн хамгийн алдартай тамирчидтай дотно найзууд.

1990 онд “Philip H.Knight Charitable Foundation Trust” санг үүсгэж Орегон мужийн түүхэн дэр хамгийн өгөөмөр хандивлагчаар тодорсон.

2020 оны байдлаар Phil Knight-ийн хөрөнгө 60 тэрбум долларт хүрсэн.

Б.Идэр-Од

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.