Испанийн хоёр гранд Европт тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын чансааг Испанийн “Реал Мадрид” 143.328 оноотой тэргүүлж байна. Эзэн хааны баг өнгөрсөн улиралд “Ла лиг”-т түрүүлж чадаагүй ч “Аваргуудын лиг”-ийн цомыг арав дахь удаагаа хүртсэн. Мөн УЕФА-гийн Супер цомын финалд нутгийн баг “Севилья”-г хожиж хүчирхэг байгаагаа харуулсан билээ. Удаах байрт Каталоын “Барселона” 131.328, Германы “Бавари Мюнхен” 128.083, Английн “Челси” 122.721, Португалын “Бенфика” 112.759, Английн “Манчестер Юнайтед” 100.721, Испанийн “Атлетико Мадрид” 99.328, “Валенсиа” 96.328, Германы “Шальке 04” 96.083, Английн “Арсенал” 87.721, Португалын “Порту” 84.759, Германы “Боруссия Дортмунд” 83.083, Францын “ПСЖ” 81.650, Италийн “Милан” 79.602, Английн “Манчестер Сити” 73.721, Швейцарийн “Базел” 72.755, Английн “Тоттенхэм” 72.721, ОХУ-ын “Зенит” 71.449, Украйны “Шахтёр Донецк” 71.266, Францын “Лион” 69.650 оноотой эхний 20 байрт жагсчээ.

Харин Европын тавцанд нэгэн хүчирхэг байсан Италийн “Ювентус”, “Интер Милан”, Голландын “Аякс”, Германы “Байер Ливеркузен” багууд эхний 20-д багтаагүй аж. Дээрх дөрвөн баг 1993 оноос хойш “Аваргуудын лиг”-ийн финалд нийтдээ найман удаа тоглож байсан юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.