Онгоцонд COVID-19 халдвар авах эрсдэл бага байгаа аж

Twitter Print
2020 оны 10-р сар 05-нд 18:57 цагт
Мэдээний зураг,

ОНГОЦОНД ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ БАГА БАЙГАА ШАЛТГААН ЮУ ВЭ?

Онгоцонд COVID-19 халдвар авах эрсдэл оффисын барилга, хичээлийн анги танхим, зорчигч галт тэрэгнийхээс бага байгаа аж. Ер нь сэжигтэй тохиолдлуудыг оруулаад ч одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд ердөө 42 тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байгаа юм байна.

Үүний шалтгааны талаар дорх сэтгүүлд өгүүлэл нийтлэгдсэн байгааг сийрүүлж оруулав.

Нэгдүгээрт, агаарын халдварын тухайд хөлөг доторх агаар нь зорчигчийн суудлын толгойн дээд хэсэгт байрлах агаар сорох хаалтаар бүхээгт нэвтрэн орж, шалан дахь агаарын хаалт руу доошоо урсах тул агаар нь суудлын ижил эгнээ эсвэл түүний ойр орчмоор орж, мөн тэр хэсгээр гадагш гардаг гэнэ (Зураг).

Тиймээс тухайн эгнээнээс урагш болон хойш чиглэлд явах агаарын урсгал харьцангуй бага байх тул эгнээ хооронд вирусийн мөхлөг тархах магадлал бага байдаг юм байна.

Мөн агаарын урсгалын хурд нь ердийн барилга доторхоос хамаагүй хурдан байдаг гэнэ. Агаарын урсгалын тал хувь нь гаднаас орж ирж буй цэвэр агаар байдаг бол үлдсэн тал хувь нь мэс заслын өрөөнд ашиглагддаг HEPA шүүлтүүртэй ижил төрлийн шүүлтүүрээр дамжиж дахин ашиглагддаг агаар байдаг юм байна.

Харин бусад зорчигчдоос дуслаар дамжиж тархах халдварын хувьд зорчигчийн суудал физикийн хувьд хаалт болж өгдөг ба үүнтэй зэрэгцээд ихэнхи зорчигчид нислэгийн үеэр харьцангуй хөдөлгөөнгүй суудаг тул тэд нүүр тулах нь ховор, хүрэлцэх явдал бараг байдаггүй гэнэ.

Эх сурвалж : JAMA. Published online October 1, 2020. doi:10.1001/jama.2020.19108

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ESUIGEN

      (197.211.53.29) 2022-07-28 15:07
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

      Хариулах