МХЕГ-ын дарга Д.Батмөнх 19 байцаагчаа ажлаас нь халжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

МХЕГ-ын дарга Д.Батмөнх өнгөрсөн сарын 17-нд  285 тоот тушаал гарган, 19 байцаагчаа  нэг дор   ажлаас чөлөөлжээ. Харин үүний  өмнөх өдөр буюу долдугаар сарын 16-нд мөн л бас нэгэн албан тоот үйлдэн,  байгууллагынхаа орон тоог 19 хүнээр цөөрүүлэх  тушаал гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 19 хүнээ ажлаас халахын тулд өмнөх өдөр нь бэлтгэл ажлаа хангасан байх  юм.   Ингэхдээ эдгээр хүмүүсийн олонхийг ээлжийн амралттай байх хугацаанд нь тушаал гаргаж, ажлын байргүй болгосон байна. 

Энэхүү үйлдлээ тэрбээр  “Засгийн газрын 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хийж байгаа арга хэмжээ” хэмээн тайлбарлажээ.  Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед яам, тамгын газруудыг үргүй зардлаа багасгах, ажлын байрны ачааллыг нягтруулж, орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байхыг Засгийн газраас даалгаж, тогтоол гаргасан нь ийнхүү нэгэн зэрэг 19 хүнийг ажилгүй болгох үндэслэл болсон байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.