Хятадууд орчуулагч монгол эмэгтэйг зодож танхайрчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо "Их Өргөө" компанийн барилга дээр олон тооны хятад иргэд ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хятад иргэд өнгөрсөн лхагва гарагт багагүй асуудлыг үүсгээд авчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн өдрийн 19.00 цагийн үед тэнд ажилладаг хятадууд орчуулагч монгол эмэгтэйг зодсон байна.

Улмаар эл барилгын хажууханд байсан монгол залуус тэдний үйлдлийг харж таслан зогсоохоор, маргалдаж эхэлжээ. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид ирсэн ч хятад иргэд хуванцар, төмөр зэргийг өөдөөс нь шидэж асуудлыг хүндрүүлсэн байна. Тиймээс цагдаагийн байгууллагынхан нэмэлт хүч дуудаж 29 хятадыг саатуулжээ. 

Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

 


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.