Дэлхийн хэмжээний бадарчин Англи эр Монголчуудыг хүн төрөлхтний дээд гэж үнэлжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

24 настай нэгэн Англи эр Монгол нутгийг хөндлөн гулд туулж дэлхийн дээд амжилт тогтоосон анхны хүн болсон байна. Сонин л юм. Эйш Дейкс гэгч мань эрийг Монголын баруун хэсгээс зүүн тал хүртэл нийт 1500 бээр (mile) газар орныг явган нүцгэн туулахад Монголчууд гойд тус болж байсанд тэрээр гайхан шагширсан гэнэ.

Тэр их урт замын турш орь ганцаараа явсан Эш ундны ус, хүнс тэжээл, ойр зуурын хэрэгцээтэй зүйлсээ тэргэн дээр ачихад хоёр зуу шахам килограмм татдаг байсан аж. Энэ оны тавдугаар сарын 20-нд аялалаа эхэлсэн тэрээр хүнд бэрх замыг гурван сар гаран хугацаанд туулж энэ сарын 15-нд буюу маргааш өдөр бариандаа орж ирж байгаа юм байх. Энэ хугацаанд Монголчуудын элэгсэг найртай зан чанарыг андахгүй болсон түүнд  Монголчууд хаа явсан газар нь идээ унднаасаа харамгүй өгч, гэртээ зочлон дайлж, хүндэтгэж байсныг хэзээ ч мартахгүй, хязгааргүй баярлаж явдаг гэнэ. Нэгэн удаа тэрээр бүр туйлдан ядарч, зам хороох тэнхэлгүй болж хоцроход Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин Төмөр гэх нэгэн эмчилж сувилан хөл дээр нь босгож байжээ.

Төмөрийн үзүүлсэн тэр их ач тус, ер нь зам харгуйд таарсан бүх Монголчуудын элэгсэг сайхан сэтгэлд гүнээ талархсан тэрээр:  “Энэ дэлхий дээр огт танихгүй хүнд чин сэтгэлээсээ тусалж дэмжихдээ хариу нэхдэггүй улс үндэстэн бол Монголчууд гэдэгт би мөрийн тавьсан ч бэлэн байна. Монголчууд бол энэ дэлхийн хамгийн агуу хүмүүс" хэмээн сэтгэлийн үгээ хэлж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.