К.Илюмжинов дахин сонгогдлоо

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Норвегийн Тромсо хотод болсон дэлхийн шатрын 41 дэх олимпиадын үеэр ФИДЕ-гийн ээлжит Конгресс боллоо. Мөн Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болоход 172 төлөөлөгчөөс 110 хүн К.Илюмжиновыг сонгосон бол 61 хүн Г.Каспаровын төлөө саналаа өгчээ. Харин нэг гишүүн санал өгөхөөс татгалзсан байна. Ингэснээр хуучин ерөнхийлөгч К.Илюмжинов дахин сонгогдсон юм. Тэрээр 1995 оноос хойш ФИДЕ-г удирдаж байгаа бөгөөд 2018 он хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.