Хонконгт суугаа монгол ажилтан золгүй байдлаар нас баржээ

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан н. Оюун-Эрдэнэ  2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсаас Хонконгод суух консулаар томилогдсон бөгөөд долдугаар сарын 29-ний өдрөөс ажилдаа ороод байсан аж. Талийгаач н.Оюун-Эрдэнийг 42 давхараас унаж амиа алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн талийгаач хэдэн сарын өмнө ойрын хүмүүстээ “Намайг хүн дагаад байна” гэж хэлж байжээ. Тиймээс амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Мөн талийгаач гурван охинтой бөгөөд тэд АНУ-ын иргэншилтэй юм байна. 

Хонконгийн Цагдаагийн газар хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой хариу гараагүй байна.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.