Дэлхийн шинэчилсэн чансаанд Гүржийн хоёр жүдоч жиндээ тэргүүллээ

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жүдо бөхийн холбооноос эрэгтэйчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. Хэдхэн хоногийн дараа ОХУ-д дэлхийн аваргын тэмцээн эхэлнэ. Хамгийн хөнгөн жин болох 60 кг-д 2013 оны дэлхийн аварга, Токио, Будапештын дэлхийн цомын алтан медальт Японы Т.Наохиса 2500 оноотой тэргүүлсэн байна. Өдгөө 21 настай Т.Наохиса 2009 онд 17 хүртэлх насны дэлхийн аваргын алт, 2011 оны 20 хүртэлх насны дэлхийн аваргын алт, 2012 оны дэлхийн цомын алтан медаль хүртсэн ирээдүйтэй тамирчин аж. Харин 60 кг-ын дэд байрт Гүржийн А.Папинашвили 2070 оноотой бичигдсэн байна. Тэрээр Европын аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, тивийн аварга шалгаруулах багийн тэмцээнээс алтан медаль авчээ. Энэ жингийн гуравь манай бөх Г.Болдбаатар 1666 оноотой эрэмблэгдсэн аж.

66 кг-д Бразилийн Ч.Чибана 1985, ОХУ-ын М.Пулаев 1519, Францын Д.Ларөүз 1405, Монголын Д.Төмөрхүлэг 1394 оноотой эхний дөрөвт бичигдсэн байна.

73 кг-д Словений Р.Дракшич 1444, Израйлийн С.Муки 1416, АНЭУ-ын В.Сквортов 1381 оноотой эхний гуравт бичигдсэн бол Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар 1231 оноотой зургаадугаар байр эзэлжээ.

81 кг-д Гүржийн А.Чрикишвили 2880, Францын Л.Пейтри 1988, Бразилийн В.Пеналбер 1804 оноотой тэргүүлсэн байна.

90 кг-д Гүржийн В.Лапартелиани 2400, Кубын А.Гонсалес 1600, ОХУ-ын К.Денисов 1398 оноотой эхний гуравт оржээ.

-100 кг-д Чехын Л.Крпалек 2118, Азербайжаны Э.Маммадов 1955, Францын К.Марет 1822 оноотой тус тус тэргүүлсэн аж.

+100 кг-д Бразилийн Р.Силва 2450, Тунисын Ф.Жабалла 2140, Гүржийн А.Окруашвили 1992 оноотой эхний гуравт бичигдсэн бол Францын алдарт жүдоч Т.Ринер 1750 оноотой дөрөвт эрэмблэгдсэн байна. Өдгөө 24 настай Т.Ринер “Лондон 2012”-ын алт, “Бээжин 2008”-ын хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс найман алтан медаль, Европын аваргаас дөрвөн алтан медаль хүртсэн жингийнхээ шилдэг жүдоч юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.