
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэлээ.
Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Тэгвэл энэ асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр зүйл хандуулах гэсэн оролдлого маш их гарах боллоо. Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт ороод дуусаж байна. "Эрдэнэт"-ээс учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн. Үүнийг Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй танилцуулна.
Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон. Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа. Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны найзууд "United friends" буюу "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан байгаа юм. Тэрэнд нь манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.
Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан хүн. Одоо ирээд хуулийн өмнө шалгуулах хэрэгтэй. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй. "Four season" гээд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Ямар хэмжээний төлбөртэйг нь та бүхэн мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ" хэмээлээ.
Тэрээр мөн АН УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ 100 сая төгрөг авч буйг шүүмжлэв.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.