
Дэлхий дахин даяарчлагдахын хэрээр хүн төрөлхтний элдэв янзын сонирхол болоод хачирхалтай уламжлал, зуршил гэрлийн хурдаар түгэн тархах аж. Үүнд ташуур болдог нэгэн зүйл нь интернэт хэрэглээ. Гэхдээ нэг талаас шашны уламжлалт сүсэг бишрэл нөлөөлдөг байна. Тухайлбал Христийн шашин шүтлэгтэй орнуудад бүсгүйчүүд хуримын ёслол дээрээ дотуураа өмд өмсдөггүй уламжлал эртнээс тогтсон байдаг аж. Харин энэ хачирхалтай явдал сүүлдээ Азийн орнуудад ч түгэх болсон байна. Барууны орнуудын хууль тогтоох байгууллагууд зохисгүй энэ уламжлалыг хориглох тухай шийдвэр удаа дараа гаргаж байсан боловч лам нар эсэргүүцэж иржээ!!!
Бразилийн Вила-Вельи хотын захиргаанаас саяхан хуримын ёслолд заавал өмдөө өмсөж ирэхийг бүсгүйчүүдэд үүрэг болгосон боловч үр дүн гараагүй аж. Үр дүн гарсан эсэхийг нь албан ёсоор шалгах асуудал ч мэдээж эргэлзээтэйн дээр хуримаа хийж байгаа бүсгүй сүмд очихдоо өмдгүй байвал хосуудын амьдрал урт удаан аз жаргалтай байдаг гэсэн эртний бэлгэдэлийг Бразилчууд эрхэмлэдэг учир хурим болдогоороо л болсон байх нь тодорхой гэнэ.
Гэвч хотын захиргааны дарга Осиас Сиси шинэ журам мөрдөх зайлшгүй шаардлагын талаар тайлбарласнаар бол энэ нь ядахдаа хуримын ёслол үйлдэж байгаа лам нарыг эвгүй байдалд оруулахаас сэргийлэхэд тустай бөгөөд хосууд ариун сүм хийдийг хүндэтгэх, цаашлаад сүмийн өргөлийн тавцанд гарахдаа унаж, ойчих зэрэг элдэв болзошгүй эвгүй явдлаас болгоомжлох олон талыг бодолцсон асуудал аж.
Нутаг усандаа харин олон хосыг хуримлуулж байсан Энош де Кастро ламтан орон нутгийн уг шийдвэрийг "инээдтэй явдал" гэж үзэж байгаа бөгөөд "Энэ бол утгагүй асуудал, цагдаагийнхан сүйт бүсгүйг дотуур өмд өмссөн эсэхийг шалгадаг журам тогтоовол хүний наад захын эрх, шашны зан заншилыг үл хүндэтгэж байгаа хэрэг" гэжээ.
Католик шашны энэ зан үйл сүүлд үнэн алдартны шашинтай улс үндэстнүүдийн дунд ч дэлгэрэх болж. Тухайбал хойд хөршийн орос хүүхнүүд хуримынхаа үед “өмдгүй байсан гэдгээ” баталсан гэрэл зураг авч үлдэж, дараа нь найз хүүхнүүддээ дуулгах сонин, амны зугаа болгох болсон байна.
Манай урд хөрш, Өмнөд Солонгост ч ялгаагүй Христийн шашин шүтлэгтэй олны дунд ийм явдал олонтаа гардаг аж. Энэ явдал зөвхөн шашин шүтлэг, газар орны хүрээгээр зогсохгүй зуны халуун өдрүүдэд дотоожгүй явах сонирхол бүсгүйчүүдэд байдаг гэнэ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505