С.Боллмер Калифорни мужийн багийн шинэ эзэн боллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн “Лос Анжелес Клипперс” багийн эзэн тэрбумтан Д.Стерлинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлж бүх насаараа тоглолт үзэх эрхгүй болсон. Мөн түүний эзэмшилд байдаг Калифорни мужийн багийг өөр хүнд шилжүүлэн өгөх шийдвэрийг NBA-ийн комиссар гаргасан. Харин энэ долоо хоногт “Клипперс” багийн шинэ эзэн тодорлоо. АНУ-ын тэрбумтан С.Боллмер хоёр тэрбум ам.доллараар тус багийг худалдан авсан байна. Хуучин эзэн Д.Стерлинг 1981 онд анх Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багийг худалдан авч 2013 он хүртэл эзэмшиж байсан. Тэрээр багаа өөр хүнд өгөхгүй гэж тэмцсэн ч бүх шатны шүүх хуралд ялагдаж шинэ эзэн С.Боллмерт халаагаа өгсөн аж.

“Лос Анжелес Клипперс” баг өнгөрсөн улиралд 57 хожил, 25 хожигдолтой Өрнөд бүсийн гуравдугаар байраар плей-оффт шалгарсан. Улмаар “Голден Стэйт Уорерз”-ыг 4:2-оор эхний шатанд буулган авч хоёрдугаар шатанд “Оклахома Сити Тандер”-т 4:2-оор хожигдсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.