Гоё эмэгтэй, гоё ээж байхаас бүү залхуураарай

Twitter Print
2021 оны 08-р сар 10-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Хичээл зүтгэл

Гоё эмэгтэй, гоё ээж байхаас бүү залхуураарай.

Хэдхэн жилийн дараа хүүхэдгүй гуалиг ганц бие эмэгтэй болчихгүй. Тиймээс хүүхдээ том болохоор гэж бүү хойшлуулаарай.

Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Яг ямар баймаар байна, хэн байхыг хүсэж байна тэр бүх зүйлээрээ л хичээж, сайхан байгаарай. Таныг дагаж "хүүхэд, нөхөр" хүртэл гоё байдаг.

Охин чинь сайхан эмэгтэй, хүү тань сайхан эхнэртэй болох үлгэр нь "ТА" байдаг.

Гоё ээж гоё эмэгтэй байхаас бүү хойшлуулаарай.

Заавал гуалиг нарийхан байлаа гээд сайхан гэсэн үг биш. Сэтгэл сайтай бусдыг ойлгож хүлээж авдаг байгаарай.

Өөрийгөө мэддэг, цаг гаргаж чаддаг, өөрийгөө хайрладаг, өөртөө зориулж мэддэг эмэгтэй байгаарай. Тэр дундаа сэтгэлийн мөн чанар, дотоод гоо сайхан гэж ямар үзэсгэлэнтэй зүйл байдаг гэж санана.

Өөрийгөө хайрлана гэдэг нь хувиа хичээнэ гэсэн үг биш. Бусдыг, гэр бүлээ хайрлах, байгаагаар нь хүлээн авах, ачаалал даах хүчийг олох юм.

Гоё ээж гоё эмэгтэй байхаас бүү хойшлуулаарай.

Сэтгэл зүйн асуудал ихтэй хүн өөрийгөө хаячихдаг юм. Чимээгүй бөгөөд хамгийн ихээр хүнийг дотроос нь идэж байдаг юм. Өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөл, уур бухимдал, гомдол гунигаа заавал гадагшуулж байгаарай.

Сэтгэл зүйн асуудал их байхаар хүн өөрөө мэдэхгүй ууртай, догшин, ганцаардмал, үглээ, яхир, хатуу байх гээд байдаг.

Сэтгэл зүйн асуудал багатай эмэгтэй хүний арьс нь хүртэл гялалзаж байдаг юм. Ямар ч юманд инээд хүрээд, хайраар бялхаж, өөрийгөө гайхалтайгаар мэдрэх ба ямар ч юманд их энгийн байж чаддаг.

Мэдээж хатуу, ууртай, ганцаардмал, гомдол тээхэд учир шалтгаан заавал байдаг. Энэ таны буруу биш. Тэр л учрыг олох хэрэгтэй. Сайн ярилцаад байгаарай. Ярих явцдаа хүн өөрийгөө ойлгож, зөв гарцыг олж харж байдаг.

Өөрийгөө үргэлж өнгөлж, гялалзуулаарай.

Та чаднаа.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.