
Бид зөв хооллолт гэхээр гурил будаагаа хасаад ногоо идээд нэг бол хоолоо сойх тухай боддог Тэгвэл энэ нь эхлэл биш юм шүү.
Эхлэл нь бид хэрхэн зажлахаас эхлэнэ. Та хоолоо бага багаар амандаа хийж олон зажилж идээрэй. Ингэвэл хурдан цадаж шингэц сайн байна. Дараа нь сэтгэлээрээ цатгалан байх. Та бага идээд цаддаг гэдэгтээ итгэ. Та өдөрт хэд ч хоол идэж болно. Гэхдээ дээрх 2-г санаад нэг идэхдээ бага идэж хурдан цадаж идээрэй.
Өлсөж өлсөж нэг суурин дээр нь ихээр цэрдийтлээ идээд ахиад юу ч идэхгүй байх нь өвчлөл үүсгэнэ. Хоол сойх хэрэггүй. Хасаж болох хүнс бол зөвхөн сахарын хольцтой зүйлс, чихэр, ундаа, шоколад, жигнэмгүүд, урилан боов талх гэх мэт...
Турах гээд хоолоо зохицуулж байгаа ээжүүд зөвхөн оройгоор хүнд хоол идэхгүй шарж хуурсан хоол бага идэж шөлтэй хоолыг түлхүү идээрэй, ингээд л болно. Аль болох туйлширч нэг чигийг барьж хоолоо сойхгүй зөв хооллож сураарай.
YoGa MoM studio
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.