
10. Паттаяа хот Тайланд
Тайланд улсын өмнө хэсэгт орших Паттаяа хот нь жуулчдын хамгийн их очих дуртай хот билээ.
Уг хот нь жилд 16 орчим сая жуулчин хүлээж авдгаараа Азидаа тэргүүлдэг бөгөөд та энд очсоноор тэр болгон хараад байхгүй сонин содон үзүүлбэр, гудамжны амтат хоол, зөөлөн бүлэн урсгалтай тунгалаг далайн ирэг гэх мэт олон сонирхолтой зүйлсийг үзэх харах боломжтой юм.
9. Дубай хот АНЭУ
Дэлхийн ирээдүйн хөгжлийг та Дубай хотоос харах боломжтой болсон энэ үед уг хот дахин 2 шинэ төслийг эхлүүлэхээр болсноо зарласан. Дэлхийд томоохон бүтээн байгуулалт босгодгоороо алдартай энэ хотод та дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Халиф, дэлхийд 7 ширхэг байдаг 7 одтой 2 зочид буудалд амрах боломжтой. ( Emirates Palace, Burj Al Arab)
Түүгээрч зогсохгүй далай доорх зочид буудал гэх мэт олон сонирхолтой барилгыг харах болно.
8. Кочи хот Энэтхэг
Энэтхэг улсын Кочи хот нь Энэтхэг улсын баруун урд зүгт орших далай эргийн хот. Бусад хотоосоо хамаагүй өндөр хөгжилтэйд тооцогддог Кочи нь аялал жуулчлалын голлох бүсүүдийн нэг юм. Хотын төвөөр урсах кочи гол нь хотын гол үзвэр бөгөөд та энэ хүү голоор завьтай яван хоттой бүхэлдэн танилцах боломжтой. Мөн кочи хотын далай эрэг энэтхэг улсын хамгийн үзэсгэлэнтэй нь бөгөөд энэтхэг улсын Паттая хэмээн дуудагддаг.
7. Сэбү хот Филиппин
Филиппин улсын Сэбү хот бол жинхэнэ арлын диваажин юм. Учир нь та тэнд очсоноор амар тайвныг мэдрэх бөгөөд айх санаа зовох ямар ч шаардлагагүй. Энэ хотын ард иргэд өөрсдийн гэсэн тун зочломтгой ааш зангаар алдартай. Мөн энэ хотын голлох гайхамшигт үзвэр нь далайн гүнд шумбаж олон тооны өнгө бүрдсэн загас, яст мэлхий, далайн морь зэргийг байгаль дээрээс шууд харах боломжтой. Мэдээж далайн амьтдаас хамгийн сонирхолтой нь халим, акул юм.
6. Хо Чи Минь Хот Вьетнам
Вьетнам улсын эдийн засгийн голлох хувь хэмжээг эзэлдэг энэ хотод жилдээ 10 сая жуулчин ирдэг. Мэдээж энэ хот нь хөгжлийн хурдац технологийн шинэчлэлээрээ Азид гайхагддаг байна. Энэ хотод ирж буй жуулчдын ихэнх нь ямар нэг бизнест хөрөнгө оруулах эсвэл хөрөнгө авах зорилготой ирдэг нь сайшаалтай. Түүгээр ч зогсохгүй дэлхийн бүхий л томоохон брэндүүд энэ хотод байдаг тул жуулчдын хувьд ч дэлгүүр хэсэх сонирхол өвөртлөн ирдэг байна.
5. Анталяа хот Турк
Анталяа хот нь Туркийн аялал жуулчлалын голлох хот бөгөөд газар дундын тэнгисийн эрэг дээр оршдог халуун бүлээн уур амьсгалтай гэдгээрээ алдартай. Энэ хотод та зочилсноор эртний Оттоманы эзэнт гүрний алдарт гаремийн туурь мөн Ромын эзэнт гүрний үед ашиглагдаж байсан театр гэх мэт түүхийн онц сонирхолтой дурсгалт бүтээлийг харах боломжтой юм.
4. Баку Азербижан
Каспийн тэнгисийн эрэг дээр орших Баку хотод очсоноор та муслим шашны эртний барилга байгууламжуудтай танилцах боломжтой. Одоо хүртэл анхны загвараа хадгалж буй эртний Баку хотын хуучин цайз, дахин давтагдашгүй гоёмсог гар урлал мөн байгалийн гал буюу халуун лав зэрэг онц сонирхолтой үзвэрээр таныг угтах болно.
3. Куала Лампур Малайз
Малайз улс нь дэлхий дээрх хамгийн том газар нутагтай муслим шашинт орон юм. Тус улсын Куала Лумпур хот бол Азийн хамгийн үзэсгэлэнтэй зугаа цэнгэлийн хот юм. Та энэ хотод ирснээр эртний Хиндү болон Муслим шашны сүм хийдүүд, тэнгэр баганадсан гоёмсог хийцтэй барилгууд, эмэгтэйчүүдийн хүслэн болсон том том худалдааны төвүүд гээд маш олон гайхалтай зүйлсийг үзэх боломжтой. Уур амьсгалын хувьд ч халуун дулаан тул ёстой л амралт зугаалгын диваажин юм.
2. Санкт Петербург ОХУ
17 зууны хамгийн том бүтээл бол яах аргагүй Санкт Петербург хот юм. Энэ хотон 1706 онд байгуулагдсан ба Орос улс төдийгүй Европын хамгийн тансаг хотын тоонд ордог. Тус хотоор аялах хамгийн тохиромжтой сар бол 5 сар. Энэ үеэр та Цагаан шөнийг үзэх боломжтойгоос гадна хотын хамгийн том музей болох Эрмитажийг үзэн сонирхох юм.
1. Сингапур
Сингапур нь дэлхий дээрх цөөхөн хот улсын нэг юм. 6 сая гаруй хүн амтай тус улс нь Азидаа хөгжлөөрөө тэргүүлдэг бөгөөд аялахад хамгийн тохиромжтой газар юм. Та энэ хотод ирснээр дэлхийн архтекторийн гайхамшиг болсон Marina bay sands, Gardens by the bay гэх мэт хүний гараар бүтээсэн байгууламжуудыг үзэж болох ба Сингапур хотын амьтны хүрээлэн бол Азийн хамгийн их томд тооцогддог юм.
Аялахад алс хязгаар үгүй...
Эх сурвалж: Juulchin.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.