
Сайхан амьдрахын зөвлөгөө
Бүү санаа зов
Байнга санаа зовинох нь хүнийг хамгийн их сүйрүүлж, хөгширүүлж байдаг. Санаа зовинодог хүн юу ч хийж чаддаггүй ба байнга сөрөг зүйл бодсоор байгаад өөрийгөө зовоож байдаг. Өөрийг тань хөгжөөдөг, хамт байхад сайхан байдаг хүнтэй байнга уулзаж байх.
Зөв дадал хэвшилтэй байх
Өглөө босож ирээд боддог бодол, хийдэг зүйл үүнд хамаатай. Ер нь бол урт, аз жаргалтай амьдардаг хүний өдрийн хэвшил нь тогтмол эрт унтаж, эрт босож, дасгал хийж, өөртөө кайфтай байдаг нэгэн зүйлийг хийдэг. Ногоон бөгөөд ургадаг зүйл хүнд маш их эрч хүч өгдөг.
Өөдрөг байх
Өглөөнөөс авхуулаад орой бүр өөртөө хэлдэг сайхан өгүүлбэртэй байхаас гадна бодол чинь эерэг байх юм. Би залуу байна, аз жаргалтай байна, надад зөндөө сайхан зүйл байдаг гэх мэт.
Сайн нөхөрлөлтэй байх
Таныг дэмждэг, урамшуулдаг, хайрладаг, хүндэлдэг, ярилцдаг, байгаагаар чинь хүлээж авдаг хүн байх хэрэгтэй. Хүмүүстэй уулзахаар явах бол аз жаргалын нэгээхэн хэсэг. Мөн бусдад санаа тавих, магтаалын үг хэлэх.
Бүү яар
Бусдыг ч анзаарах нь бүү хэл өөрийгөө ч анзаарах сөхөөгүй, зорилго мөрөөдөл нь тодорхойгүй л яардаг. Явж явж эргээд харсан ямар ч үр дүн байхгүй. Тйимээс жаахан тайвшир, бүү яар. Эргэн тойрноо анзаар. Тайван байж бусдыг, орчин тойрноо анзаарч яахаа шийдэх нь хамаагүй амар.
Бусдад бүү нялз
Одоо байгаа өөртөө л төвлөрч сурах юм. Бусдыг илүү анзаарч бусдад бурууг өгөөд байвал та өөрийгөө хамгийн дээд зэргээр сүйдэлж байгаагаа анзаараарай.
Хүн ер нь жанжин шугамаар явах маш хэцүү. Заавал өөрийгөө хяналттай л авч явахаас өөр арга байхгүй. За ингээд хичээгээрэй.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.