
Охин хүүхэд цэвэр ээжийгээ тольдоод сууж байдаг. Та өөрийгөө хэр авч явна, өөртөө хэр хандана тэр хэрээр хүүхэд өөрийгөө яг тийм байдлаар тусгадаг.
Цаг үргэлж өөртөө сэтгэл хангалуун бус байгаагаа хүүхдэдээ бүү харуул, ярь, мэдрүүл. Жишээ нь өөрийн жиндээ хэт санаа зовох, үргэлж жин дээр гарч зогсох, толинд хараад өөрийгөө голох, өөрт байхгүйгээ ярих, бусдын идэж ууж өмсөж байгааг гайхах, өөртөө ямар нэгэн хоч өгөх зэрэг болно.
Ямар нэгэн зүйл идээд таргалж турж байгаагаа гайхах, хоол идсэний дараа идсэн хоолоо голох, турж байсан чинь тэгчлээ гэж гэмших, бусдын тарган тарган туранхайг ярих, өөрийн бурууд бусдыг битгий буруутгаарай, охин тань таныг харж байгаа тул.
Охин хүүхэд ээжийнхээ энэ байдлаас мөн өөрийгөө голох, гадаад байдалдаа сэтгэл хангалуун бус болох, юманд хандах хандлага нь сөрөг болох, байгаадаа талархах бус цаг үргэлж гомдоллож сурдаг. Мөн гоё сайхан, туранхай л байхгүй бол хүн биш юм байна гэсэн бодолтой болно.
Хүүхдийнхээ ертөнцийг үзэх үзэлд бүү сөргөөр нөлөөлөөрэй.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.