Авлига, албан тушаалын 7 хэргийг прокурорын байгууллагад шилжүүллээ

Twitter Print
2022 оны 05-р сар 23-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 3 хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Дараах 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн эзэмшигч У-аас хахууль авсан гэх;

Экологийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т-ын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн экологийн шинжээч, цагдаагийн дэслэгч М нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэх;

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх;

Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;

“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга Г нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" төслийн төсвийг 51,325.2 мянган төгрөгөөр баталсан бөгөөд тендерт нэр бүхий компани ганцаар оролцож шаардлагатай бичиг баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад "хамгийн сайн тендер"-ээр шалгарсан гэх, Ц-д холбогдох хэрэг;

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх.

Эх сурвалж: АТГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.