Эрчүүдэд зориулсан хөхний даруулга худалдаанд гарлаа

Twitter Print
2018 оны 08-р сар 14-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Японы нийслэл Токио хотноо эрчүүдэд зориулсан хөхний даруулга худалдаж эхлээд байна. Түүнийг “Floral Goodnight Bra” буюу “Kahei Oasim Bra” хэмээн нэрлэжээ. Зохион бүтээгчдийн ярьснаар хөхний даруулга хэрэглэх нь эрчүүдийн хувьд  маш чухал гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийн адил булчин суларч хөх нь унжих аюултай.

Тиймээс ялангуяа шөнө унтахдаа өмсөх нь хөхний хэлбэр алдахаас хамгаалах давуу талтай юм байна. Гэвч худалдан авагчид үүнийг хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй.

Ялангуяа эрээн өнгийн цэцгэн хээтэй даавуугаар хийсэн нь эрчүүдэд тохиромжтой байх болов уу. Уг нь бол эрэгтэйчүүдийн хөхний даруулгыг дотуур өмдтэйгөө хослуулан хийсэн бөгөөд 30 ам.долларын үнэтэй аж.

Would you wear a man-bra?


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.