Хороо иргэдтэйгээ хамтран ажилласанаар үүсмэл хогийн цэггүй боллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу “Хотын хөгжлийн дэмжих Шинэ тосгон холбоо” нийслэлийн БЗД, СБД,ЧД-ийн хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж байгаа. Энэ  хяналтын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн орчны тохижилтыг сайжруулах 2012 оны 61, 63-р тогтоолын биелэлтэнд шалгалт хийсэн байна.

СБД-ийн 6-р хороо “Өдөр болгон дуут дохиотой машинд хогоо өгсөнд баярлалаа”, “Цэвэр орчин, эрүүл амьдрал цэмцгэр Улаанбаатар” арга хэмжээг шат дараатай зохион байгуулж иргэдийг “Бүгдээрээ хоггүй орчинд амьдарцгаая хэмээн уриалсаны үр дүнд долоон үүсмэл хогийн цэгийг устгажээ.

Үүсмэл хогийн цэгүүдийг устгасан газруудад хяналтын камер байрлуулж, “Манай байр цэвэр орчин, Миний байр эрүүл орчин”,  “Хамтдаа хичээцгээе” хэмээх бичигтэй уриалга гарган, “Хог хаягдлын тухай” хуулийг хулдаасан самбарт бичин хадаж “Энд хог хаяхыг хориглоно”, Хогоо хаяагүй танд баярлалаа” гэж удаа дараа сануулсаны үр дүнд тус хороонд үүсмэл хогийн цэггүй болсон байна.

Мөн  СБД-ийн 8-р хороо энэ шалгалтын үеэр хоёр үүсмэл хогийн цэгийг устгасан байна.
 
Хог хаягдлыг хэрхэн бууруулах талаар иргэдээс бичгээр санал асуулга авахад иргэд “Ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж байгаа хүмүүс хог их хаяж байна. Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж буй иргэд эргэн тойрноо цэвэрлэхгүй зэрэг гомдол ирсэн байна.

Энэхүү иргэдийн санал, хяналт хийсэн холбооны тайланг Захирагчийн ажлын албанаас харьяа дүүргийн холбогдох хэлтэст хүргүүлж зөрчилтэй газруудад арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн эсэхэд  “Хотын хөгжлийн дэмжих Шинэ тосгон” холбооноос дахин хяналт тавих юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.